Монголын рок хөгжмийн нэр хүндтэй төлөөлөгч “Хурд” хамтлаг байгуулагдсаны 35 жилийн ойгоо угтан тайзны урлагийн томоохон шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, Монголд анх удаа олон улсын жишиг болон дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний “Норсон зүрх” мюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна.
Энэхүү бүтээл нь зөвхөн Монголын үзэгчдэд зориулагдахгүй бөгөөд цаашид олон улсын тайзнаа тоглогдох зорилготой аж. Төслийн багийн урт хугацааны төлөвлөгөөнд Англи, Баруун Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад “Норсон зүрх” мюзиклийг хүргэхээр тусгажээ.
Ийнхүү “Хурд” хамтлагийн 35 жилийн ойтой давхцан хэрэгжиж буй уг төсөл нь Монголын тайзны урлагийг олон улсын түвшний мюзиклийн бүтээлээр баяжуулах томоохон зорилготой байна.
Төслийн Монгол баг:
- Төслийн санаачлагч: Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг
- Ерөнхий продюсер: Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт “Хурд” хамтлагийн гитарчин
- Продюсер: Ж.Өнөрмаа, ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч, продюсер
- Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул, “Хурд” хамтлаг
- Ерөнхий найруулагч: Б.Даваасүрэн, “Про” театрын найруулагч, жүжигчин
- Уран сайхны удирдаач: Б.Анхбаатар, “Про” театрын найруулагч, жүжигчин
- Хөгжмийн найруулагч: Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат
- Зохиолч: Х.Чойдогжамц
- Зөвлөх: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар