BIGBANG хамтлагийн гишүүн асан T.O.P удаан хугацааны завсарлагааны дараа “Another Dimension” нэртэй анхны бүрэн хэмжээний соло цомгоо гаргахаар болжээ. Цомгийн нээлт 2026 оны дөрөвдүгээр сарын 3-нд болох бөгөөд тухайн өдрийн 15:00 цагаас эхлэн албан ёсоор худалдаалагдана.
Тэрбээр уг цомгоороо өөрийн уран бүтээлийн шинэ үе шатыг эхлүүлж, өмнөх имижээсээ ялгаатай, илүү бие даасан өнгө төрхөөр эргэн ирэхээр зорьжээ. Цомгийн бүх шатанд өөрөө оролцон ажилласан нь уран бүтээлийн хувьд илүү хувийн илэрхийлэл агуулсан гэж үзэж байна.
T.O.P хамгийн сүүлд 2013 онд “DOOM DADA” дуугаа гаргаснаас хойш 13 жилийн дараа ийнхүү бүрэн хэмжээний цомгоор эргэн ирж байна. Тэрээр 2023 онд BIGBANG хамтлагаас гарснаа зарласан бөгөөд 2017 онд холбогдсон хэрэгтэй холбоотойгоор уран бүтээлээс түр хугацаанд завсарласан юм. Иймээс энэхүү эргэн ирэлт нь фенүүдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна.