Тэйлор Свифт хуримаа хийхээсээ өмнө хамгийн дотнын найзуудтайгаа хамт хэд хэдэн тансаг аялал хийхээр төлөвлөж байгаа аж. Дотны хүрээллийнхэн нь дор хаяж гурваас дөрвөн аяллыг аль хэдийнэ товлон, “хуримын өмнөх аяллын календарь” гаргаад эхэлжээ.
Свифтийн дуртай газруудаар хийх “хуримын өмнөх аялал”
Эх сурвалжийн мэдээлснээр төлөвлөгдөж буй аяллуудын байршлуудын дунд Тэйлорын хамгийн хайртай хотууд багтсан байна. Үүнд:
Нэшвилл (Теннессии), Нью-Йорк хот, Итали, мөн Карибын тэнгисийн алдарт амралтын бүс болох Багамын арлууд оржээ.
Эдгээр газрууд нь Свифтийн хувьд карьер, хувийн амьдралынх нь чухал мөчүүдтэй салшгүй холбоотой, дурсамж тээсэн хот, орон нутаг учир хуримынхаа өмнө найзуудтайгаа амарч, тэмдэглэхэд төгс сонголт болсон гэж үзэж байна.
Селена, Жижи, Бриттани – тансаг аяллын “гэрч охидын баг”
Тэйлорын гэрч охидын гол багт Селена Гомез, Жижи Хадид, Бриттани Махоумс нар багтаж байгаа бөгөөд тэд бүгд ирэх саруудад зохион байгуулагдах эдгээр аяллуудад Свифттэй хамт оролцоно гэж мэдээлжээ.
Тэдний төлөвлөгөөнд тансаг амралтын газрууд, хувийн нислэг, далайн эргийн амралт, хотын шилдэг ресторан, зочид буудлууд багтаж байгаа бөгөөд гол зорилго нь зөвхөн зураг дарж, пост хийхээс илүү гүн холбоогоо бататгах явдал аж.
Эх сурвалж US Sun-д ярихдаа:
“Зорилго нь хөгжилдөх, амралтын өдрүүдийг хамт өнгөрөөх, амарч, дотно холбоогоо батжуулан явуулах юм” хэмээн онцолсон байна.
Келсийн ээж хүртэл төлөвлөгөөнд багтжээ
Page Six-ийн мэдээлснээр Тэйлорын сүйт залуу Трэвис Келсийн ээж Донна Келсе ч мөн эдгээр бэлтгэл, төлөвлөгөөний нэг хэсэг болсон байна. Энэ нь Тэйлор зөвхөн найз нөхөдтэйгөө төдийгүй ирээдүйн хадам гэр бүлийнхэнтэйгээ ч ойр дотно, дулаан харилцааг эрхэмлэж байгааг харуулж байна.
35 настай Свифтийн хувьд эдгээр хуримын өмнөх аяллууд ойрын саруудад үе шаттайгаар болох төлөвтэй байгаа гэнэ. Аялал бүр өөр өөр хот, улс оронд болж, нэг ёсны “хуримын өмнөх мини-тур” мэт болох нь.
Хувийн арал дээрх хурим, зочдын жагсаалт
Тэйлор Свифт, Трэвис Келсе нар хоёр жилийн турш үерхсэний эцэст энэ оны наймдугаар сард сүй тавьсан. Одоо тэд хуримаа хаана, хэрхэн хийх талаарх олон хувилбарыг ярилцаж буй бөгөөд тэдний авч үзэж буй хамгийн сонирхол татсан сонголтын нэг нь хувийн арал дээр хуримаа хийх төлөвлөгөө юм.
Хосууд багийн хамт олон, бага насны найзууд, хөгжмийн салбарын хамтран ажиллагсад, найз нөхөд зэрэг өргөн хүрээг хамруулахын тулд зочдын жагсаалтаа тэлэхээр шийджээ. Тиймээс жирийн нэг хурим бус, олон салбарын алдартнууд, дотны хүмүүсийг цуглуулсан, супер хэмжээний “оддын хурим” болох магадлалтай байна.