Нүүр хуудас Үйл явдал ба зарThe MongolZ баг IEM Dallas 2025 тэмцээнд ялалтаар эхлэлээ

The MongolZ баг IEM Dallas 2025 тэмцээнд ялалтаар эхлэлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдаж буй Counter-Strike 2 тоглоомын өндөр зэрэглэлийн Intel Extreme Masters Dallas 2025 тэмцээнд Монголын The MongolZ баг анхны тоглолтоо амжилттайгаар ялалтаар эхлүүллээ.

FURIA-г 2:0-ээр хожсон тоглолтын хураангуй

Азийн чансааны оноогоор уригдсан The MongolZ баг өнөө өглөө Бразилын FURIA багийн эсрэг bo3 (гурван газрын тоглолт) форматаар тоглож, дараах үр дүнгээр ялалт байгуулсан юм:

  • Anubis (FURIA-ийн сонголт): Довтолгооны талаас тоглосон The MongolZ баг 13:7 онооны харьцаатай ялалт авсан.
  • Mirage (Монгол багийн сонголт): Тоглолтоо итгэл төгс үргэлжлүүлж, дахин 13:7-оор ялсан.

Дараагийн тоглолт: G2 Esports

Энэхүү ялалтаар The MongolZ баг плей-оффт шалгарах эрхийн төлөө Европын шилдэг багуудын нэг болох G2 Esports-тэй өнөө шөнө 23:30 цагт тоглохоор боллоо.

  • Хэрэв ялбал, хэсгийн шатны нэгдүгээр байрын төлөө GamerLegion болон Team Vitality багийн ялагчтай тоглоно.
  • Харин хожигдвол, А хэсгийн доод шат руу шилжин өрсөлдөхөд хүрнэ.

Тэмцээний тухай

  • Нийт шагналын сан: 1,000,000 ам.доллар
  • Түрүүлсэн баг: 285,000 ам.доллар
  • Аман хүзүү (2-р байр): 150,000 ам.доллар
  • Нийт багийн тоо: 16

Дараагийн том тэмцээн: BLAST.tv Austin Major 2025

IEM Dallas 2025 тэмцээний дараа CS2-ын хамгийн том тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025 2025 оны 6-р сарын 2-22-нд АНУ-д зохион байгуулагдах гэж байна.

The MongolZ багийн энэхүү хүчтэй эхлэл нь Монголын esports хөгжлийн түвшинг дахин нотолж, олон улсын тавцанд амжилтаа баталгаажуулах боломжийг тэдэнд өгч байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх