Нүүр хуудас Үйл явдал ба зарThe MongolZ MOUZ-ийг буулган авч, хожигдлын цувралаа зогсоолоо

The MongolZ MOUZ-ийг буулган авч, хожигдлын цувралаа зогсоолоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Итгэлтэй ялалт ба тоглолтын явц

BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд Монголын The MongolZ баг В хэсгийн эхний тоглолтдоо Германы MOUZ багийг 2:0-ээр ялж, сүүлийн жилүүдийн тааруухан амжилтын цувралаа зогсоов.

Тэд Nuke мап дээр 13:11-ээр хожсон бол Inferno дээр 13:3-аар илт давамгайлж, тоглолтыг бүрэн хяналтдаа байлгасан. Дасгалжуулагч “maaRaa” буюу Б.Эрдэнэдалай энэ удаа биечлэн оролцоогүй ч баг түүний зургийг байрлуулан тоглосон нь онцлог байлаа.

The MongolZ MOUZ-ийг буулган авч, хожигдлын цувралаа зогсоолоо

Дараагийн учраа ба сорилт

The MongolZ баг дараагийн шатанд Францын Team Vitality багтай тоглож, хасагдах шатанд шалгарахын төлөө өрсөлдөнө. Хэрэв ялагдвал доод хүснэгт рүү шилжих бөгөөд үргэлжлүүлэхийн тулд дараалан хоёр ялалт байгуулах шаардлагатай.

Өмнөх статистикаас харахад энэ хоёр баг 14 удаа учраа таарахад Монголын баг ердөө хоёр ялалт байгуулсан үзүүлэлттэй байна.

The MongolZ баг 1xBet Монголоос дэмжлэг авч оролцож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх