BLAST Open 2026-д Монголын багийн гараа
CS2 төрлийн “BLAST Open Rotterdam 2026” тэмцээн Данийн Копенгаген хотод эхэлж, 1.1 сая ам.долларын шагналын сантайгаар дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байна. Багууд А болон В хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрээс гурван баг плей-офф шатанд шалгарч, тэргүүлсэн багууд шууд шөвгийн дөрөвт шалгарах юм.
“The MongolZ” баг дэлхийн чансаагаар урилга авч оролцож байгаа бөгөөд В хэсгийн эхний тоглолтоо Германы “MOUZ” багийн эсрэг өнөө орой 23:00 цагт хийнэ. Энэ тоглолтын ялагч маргааш шөнийн 02:30 цагт “Team Vitality” болон “9z Team” багийн аль ялсантай нь өрсөлдөх юм.
“The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xbet ажилладаг.
Статистик дарамт ба бодит нөхцөл
“The MongolZ” болон “MOUZ” багууд өмнө нь долоон удаа учраа таарахад Монголын баг ердөө нэг удаа ялалт байгуулсан бөгөөд үлдсэн тоглолтуудад ялагдал хүлээжээ. Сүүлийн таван тэмцээнд дараалан хожигдсон бөгөөд энэ жил дахин хоёр удаа ялагдсан үзүүлэлттэй байна.
Нийт 12 мап дээр өрсөлдөхөд “The MongolZ” зөвхөн нэг мапад ялалт байгуулсан нь статистикийн хувьд сул үзүүлэлт юм. Энэ нь өнөөдрийн тоглолтыг хүнд сорилт болгож байгаа гол хүчин зүйлсийн нэг болж байна.
Дасгалжуулагчгүй тоглох нөхцөл
Багийн дасгалжуулагч “maaRaa” буюу Б.Эрдэнэдалай өмнөх тэмцээний адил энэ удаад ч газар дээр нь оролцох боломжгүй бөгөөд зайнаас холбогдон зөвлөгөө өгөхөөр болжээ.
Энэ тоглолт нь “The MongolZ” багийн хувьд тэмцээний эхлэл төдийгүй, таагүй үзүүлэлтээ өөрчлөх боломж болж байна.