Нүүр хуудас Үйл явдал ба зарThe MongolZ NAVI-тай шөвгийн наймд: Монголын багийг хүнд сорилт хүлээж байна

The MongolZ NAVI-тай шөвгийн наймд: Монголын багийг хүнд сорилт хүлээж байна

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

ESL Pro League Season 23 тэмцээний дараагийн шат эхэлж байна

Counter Strike 2 тоглоомын дэлхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season 23-ын хоёрдугаар шатны тоглолтууд өндөрлөж, шөвгийн наймд үлдсэн багууд тодорхой боллоо.

776 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээний шөвгийн наймд дараах багууд шалгарсан байна.

  • Германы MOUZ
  • ОХУ-ын Team Spirit
  • Монголын The MongolZ
  • Туркийн Aurora Gaming
  • Бразилын Legacy
  • Украины Natus Vincere
  • Туркийн FUT Esports
  • Данийн Astralis

Эдгээр багууд цаашид аваргын төлөө өрсөлдөх чухал шатанд тоглохоор болжээ.

Монголын The MongolZ NAVI багтай тоглоно

Монголын The MongolZ баг шөвгийн наймд Украины алдарт Natus Vincere буюу NAVI багтай таарсан байна. Хоёр багийн тоглолт энэ долоо хоногийн Баасан гарагт 17:00 цагт эхлэх хуваарьтай.

The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet компани ажилладаг.

Статистикийн хувьд хоёр баг өмнө нь томоохон тэмцээнүүдэд нийт есөн удаа учраа таарч тоглож байсан бөгөөд The MongolZ баг өрсөлдөгчөө гурван удаа хожиж байжээ.

Ялбал MOUZ эсвэл FUT Esports-тэй тоглоно

Хэрэв Монголын баг шөвгийн наймын шатанд ялалт байгуулж чадвал хагас шигшээд Туркийн FUT Esports болон Германы MOUZ багуудын аль ялсантай нь хүч сорих юм.

Германы MOUZ багийг энэ тэмцээний гол фаворитуудын нэг гэж шинжээчид үзэж байна. Тэд хоёрдугаар шатны бүх тоглолтоо хожиж, нэг ч хожигдолгүйгээр шөвгийн наймд шалгарсан.

Харин Украины NAVI баг хоёр хожигдол, гурван ялалттай амжилтаар дараагийн шатанд үлдсэн байна.

Дасгалжуулагч maaRaa тэмцээнд оролцох боломжгүй

Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд The MongolZ багийн дасгалжуулагч maaRaa буюу Б.Эрдэнэдалай биечлэн оролцох боломжгүй болсон талаар багийн удирдлага албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Ийнхүү Монголын баг ESL Pro League Season 23 тэмцээний шөвгийн наймын шатанд дэлхийн хүчирхэг багуудын нэгтэй тулж, дараагийн шатанд шалгарахын төлөө тоглох гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Тубахана 3 сар 13, 2026 - 01:43

The MongolZ багт амжилт хүсье, хүчтэй багтай тоглоно гэдэг өөрөө туршлага шүү

Хариулах
Элбег 3 сар 13, 2026 - 01:52

Монголын баг ийм том тэмцээнд оролцож байгаа нь үнэхээр бахархалтай

Хариулах

Сэтгэгдэл үлдээх