Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох StarLadder Budapest Major-2025-ийн шөвгийн наймын тоглолтууд өнөө шөнө Унгарын Будапешт хотноо эхэлнэ.
Шөвгийн наймд үлдсэн дэлхийн шилдгүүд
Плей-офф шатанд дараах найман баг шалгараад байна.
- Бразил – FURIA
- ОХУ – Team Spirit
- Франц – Team Vitality
- Герман – MOUZ
- Монгол – The MongolZ
- Саудын Араб – Team Falcons
- Украин – Natus Vincere
- Европ – FaZe Clan
Ингэж дэлхийн цахим спортын акулууд нэг тайзан дээр цугласнаар Budapest мажорын плей-офф хасагдах шат үнэхээр өндөр өрсөлдөөнтэй болох нь тодорхой болсон.
Мөн Монголын баг The MongolZ нь олон улсын түвшинд өөрийн тоглолтын өнгө аяс, тактик, сэтгэл зүйн бэлтгэлээрээ аль хэдийн танигдсан бөгөөд тэдний стратегийн түнш, ивээн тэтгэгчээр 1xBet Монголоос ажиллаж буйг тэмцээнийг дагаж буй үзэгчид андахгүй мэддэг болсон.
The MongolZ vs Vitality: өглөөний 03:00-д хувь тоглолтын дээд сорил
Манай улсын төлөөлөл The MongolZ баг өнөө шөнө 03:00 цагаас Францын хүчирхэг бүрэлдэхүүн Team Vitality-тай Best of 3 (Bo3) форматаар тулалдана. Тоглолтын ялагч нь шөвгийн дөрөвт шалгарах бөгөөд ялагдагч нь шууд тэмцээнээс хасагдах тул энэ бол “алдаа гаргах эрхгүй” тулаан юм.
Budapest мажорын өмнөх шатуудад The MongolZ эрчтэй, довтолгооны өндөр хэмнэлтэй, тактикийн хувьд уян хатан тоглолтоороо олон улсын мэргэжилтнүүдийн анхаарлыг дахин татаж, плей-оффын эрхээ авч чадсан.
Шөвгийн дөрөвт тэднийг хэн хүлээж байна вэ?
Хэрэв The MongolZ өнөө шөнө Vitality-г давж чадвал шөвгийн дөрвийн шатанд Team Spirit (ОХУ) болон Team Falcons (Саудын Араб) багуудын ялсантай нь тоглоно. Энэхүү тоглолт нь энэ долоо хоногийн Ням гарагийн шөнө 03:00 цагаас явагдах хуваарьтай.
Ингэснээр The MongolZ шөвгийн дөрөвт гарах боломжоо бүрэн өөрсдийн гараар шийдэх, цаашлаад финал руу дөхөх түүхэн боломжийн өмнө ирээд байна.
Vitality-тай “хуучин өр” – Esports World Cup 2025-ийн дурсамж
The MongolZ баг Францын Team Vitality-тай хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабт болсон Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрвийн шатанд учраа таарч байв. Тэр үед монгол тоглогчид 2:1 гэсэн харьцаатай ялалт байгуулж, Vitality-г тэмцээнээс хасаж байсан түүхтэй.
Үүнээс гадна Esports World Cup 2025 тэмцээнд The MongolZ финалд шалгарч, түрүү байрыг эзэлснээр Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нэмсэн. Тиймээс Budapest Major-ийн энэ учраа нь Vitality-ийн хувьд өшөө авах, харин The MongolZ-ийн хувьд дахин өөрсдийгөө батлах тулаан болж байна.
Монголын CS2 фенүүдийн шөнө: түүх давтагдах эсэхийг харцгаая
Budapest Major-2025-ийн плей-офф шат нь зөвхөн дэлхийн шилдгүүдийн тактик, бэлтгэлийг шалгахаас гадна жижиг алдаа ч тоглолтын хувь заяаг эргүүлж мэдэх өндөр дарамттай орчин юм. Энэ шөнө The MongolZ баг Vitality-г дахин сөхрүүлж, Esports World Cup-ийн ялалтаа бататгах уу, эсвэл Францын баг өшөөгөө авах уу гэдэг асуулт CS2 сонирхогч бүрийн анхаарлын төвд байна.
Монголын цахим спортын фенүүдийн хувьд энэ бол шөнөжин нойргүй сууж, багийнхаа тоглолтын бүх үеүдийг амьсгаа даран үзэх бас нэгэн “түүхэн шөнө” болох магадлалтай.