Нэр хүндтэй Америкийн Time сэтгүүл жүжигчин Леонардо Ди Каприог 2025 оны шилдэг уран бүтээлчээр тодруулсныг Mongolshow.biz дамжуулж, тус сэтгүүлийн албан ёсны вэбсайтад мэдээлжээ.
Ди Каприо “олон хүний атаархлыг төрүүлэхээр карьерыг бүтээсэн” гэж тэмдэглэгдсэн байна. Тодруулбал, нийтлэлийн зохиогчид түүний 1993 оны Энэ Залуугийн Амьдрал киноны жүжиглэлтэд хэн ч итгэж чадахгүй байсныг сануулжээ. Мөн Леонардо “буруу мэт санагдах сонголтыг хийх авьяастай бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ бүрэн зөв болдог”, мөн түүний нүүр царайг “дэлхий дахин үзэхээс хэзээ ч уйдахгүй” хэмээн тодотгосон байна.
2025 онд Леонардо Ди Каприо Пол Томас Андерсоны найруулсан шүүмжлэгчид болон дэлхийн үзэгчдийн дунд жинхэнэ хит болсон “Тулаан Дээрх Тулаан” кинонд тоглосон юм.
