Парис хотод “What a Drama!” киноны нээлтийн арга хэмжээ болж, гол дүрийн жүжигчид болох Зендая болон Роберт Паттинсон нар улаан хивсний ёслолд хамтдаа оролцов.
29 настай Зендая уг арга хэмжээнд Louis Vuitton брэндийн нуруу ил гарсан, урт шлейфтэй цагаан даашинз өмсөн ирсэн бол 39 настай Роберт Паттинсон Dior-ийн хар костюм, цэгэн зангиагаар гоёжээ. Just Jared-ийн мэдээлснээр “Spider-Man” киноны од Том Холланд эхнэрийн хамт Парист ирсэн ч улаан хивсэн дээр гарч ирэлгүй, зочид буудалдаа үлдсэн байна.
Киноны үйл явдал
“What a Drama!” кино нь хуримаа хийхээр бэлтгэж буй хайр дурлалын харилцаатай хосын тухай өгүүлдэг. Гэвч хуримын өмнөхөн тэдний нэг нь нөгөөгийнхөө нууцыг олж мэдсэнээр үйл явдал эргэлт авч эхэлдэг.
Бусад оролцоо
Лос-Анжелес хотод болсон нээлтийн үеэр Роберт Паттинсоны эхнэр Сьюки Уотерхаус мөн хүрэлцэн ирж, улаан хивсэн дээр олны анхаарлыг татсан юм.

1 comment
Парисын арга хэмжээ үнэхээр гоё байсан байх даа