Нүүр хуудас УрлагАрдын жүжигчин Э.Амартүвшинд Италийн төрийн одонгийн Офицер цол хүртээнэ

Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн төрийн одонгийн Офицер цол хүртээнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Элчин сайд албан ёсоор мэдээлэв

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della Stella d’Italia” төрийн шагнал болох Оддын одонгийн Офицер цол хүртээхээр болжээ. Энэ талаар Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета 2026 оны хоёрдугаар сарын 12-нд “Чингис хаан” үндэсний музейд болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр албан ёсоор мэдэгдсэн байна.

Дэлхийн тайзнаа амжилттай ажиллаж буй баритон

Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаад цааш уран бүтээлээ Италид үргэлжлүүлж, олон улсын тайзнаа тогтмол ажиллаж байна. Тэрээр “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийн гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, АНУ, Унгар, Болгар, Хятад зэрэг олон улсын нэр хүндтэй театруудын тайзнаа үзэгчдэд хүргэсээр ирсэн баритон юм.

Сүүлийн өдрүүдийн онцлох үйл явдлууд

Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртсэн. Мөн УДБЭТ-ын тайзнаа “Травиата” дуурийн гол дүрийг дахин амилуулж, тоглолтоо хийсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх