Нүүр хуудас УрлагCha Eun Woo цэргийн албанд зургадугаар сард мордоно!

Cha Eun Woo цэргийн албанд зургадугаар сард мордоно!

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

ASTRO хамтлагийн гишүүн бөгөөд жүжигчин Cha Eun Woo нь ирэх 7-р сарын 28-нд БНСУ-ын Армийн Цэргийн Хөгжмийн Хороонд албан ёсоор татагдахаар болсон талаар Fantagio агентлаг өнөөдөр мэдээллээ.

Агентлаг дараах мэдэгдлийг олон нийтэд хүргэсэн юм:

“Cha Eun Woo нь БНСУ-ын Цэргийн Хөгжмийн Хороонд орох хүсэлтээ саяхан гаргасан бөгөөд өнөөдөр Цэргийн Хүний Нөөцийн Албанаас элсэлтийн хариу бичиг авсан. Үүний дагуу тэрээр 7-р сарын 28-нд шинэ цэргүүдийн сургалтын төвд очиж, албан ёсоор цэргийн албаа эхлүүлэхээр болж байна. Эхний шатны сургалтаа амжилттай дүүргэсний дараа Цэргийн Хөгжмийн Хороонд үлдэж, цаашдын албаа үргэлжлүүлэх юм.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс элсэх байрлал болон цагийг олон нийтэд зарлахгүй. Түүнчлэн тусгай үдэлтийн арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Үүнийг ойлгож, хүндэтгэж хүлээж авна уу.”

Одоогоор Cha Eun Woo нь Netflix-ийн шинэхэн цуврал ‘The Wonder Fools’-ийн зураг авалтад оролцож буй.

Мөн тэрээр ASTRO хамтлагийн фэнүүдтэйгээ салах ёс хийхээр 6-р сарын 7, 8-ны өдрүүдэд Инчон хотын Inspire Arena-д болох ‘The 4th ASTROAD [Stargraphy]’ нэртэй хамтлагийнхаа дөрөв дэх бие даасан тоглолтод оролцохоор төлөвлөжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх