Хоёр эмэгтэй гомдол гаргаж, Испанийн шүүх хэрэг нээв
Испанийн нэрт дуучин Хулио Иглесиасийг өөрт нь ажиллаж байсан хоёр эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн байна. Энэхүү мэдүүлгийг Испанийн elDiario.es, мөн АНУ-ын “Univision” хэвлэлд нийтэлснийг үндэслэн Испанийн шүүхийн байгууллага шалгаж эхэлжээ.
Гомдолд дурдсан үйл явдал 2021 онд болсон гэжээ
Мэдүүлэгт дурдсанаар, дуучин хоёр эмэгтэйг Доминиканы Бүгд Найрамдах Улсын Пунта Кана дахь болон Багамын арлуудын Лифорд Кей дэх өөрийн өмчийн газруудад ажиллуулж байсан бөгөөд бэлгийн хүчирхийлэл 2021 онд болсон гэж тэд мэдүүлсэн байна.
Дэлхийн хэмжээний одын намтар дахин яригдав
Өдгөө 82 настай Хулио Иглесиас 1960-аад оноос Испанид олны танил болж, улмаар дэлхийн поп хөгжмийн домогт нэрсийн нэгээр тооцогдох хэмжээнд хүрсэн уран бүтээлч юм. Тэрээр дэлхий даяар 300 саяас давсан тооны пянз борлуулсан, испани хэл дээр уран бүтээл туурвидаг хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэгээр нэрлэгддэг.