“Love in the Moonlight” драмын жүжигчид 10 жилийн ойгоороо дахин цугларч, өнгөрсөн үеэ дурсахаас гадна ирээдүйн амьдралынхаа талаар хөгжилтэй яриа өрнүүлжээ. Энэ үеэр Park Bo Gum жүжигчдээс хамгийн түрүүнд гэрлэх хүнээр Kim Yoo Jung-ийг нэрлэсэн нь анхаарал татсан байна.
Park Bo Gum, Kim Yoo Jung, Jinyoung, Chae Soo Bin, Kwak Dong Yeon нар “Love in the Moonlight Again” нэртэй тусгай нэвтрүүлгийн хүрээнд хоёр өдрийн аялалд хамт оролцжээ.
“Нэгдүгээрт You Jung”
Тэд Hongcheon-д уулзаж, драмын зураг авалтын үеийн дурсамжуудаа ярилцсаны дараа хамт хооллохоор ресторан орсон байна.
Тэнд Park Bo Gum өмнө нь нэгэн ярилцлагад өөрөөс нь “Жүжигчдээс хэн хамгийн түрүүнд гэрлэх бол?” гэж асууж байсныг дурджээ.
Kim Yoo Jung түүнээс юу гэж хариулсаныг асуухад Park Bo Gum:
“Нэгдүгээрт You Jung” гэж хэлсэн байна.
Үүнд Kim Yoo Jung гайхан:
“Яагаад би гэж? Би хамгийн залуу нь шүү дээ” хэмээн хариулжээ.
Харин Park Bo Gum:
“Чи зөв хүнтэйгээ учраад хамгийн түрүүнд тогтвортой амьдралтай болох юм шиг санагдсан” гэж тайлбарласан байна.
Jinyoung-ийг сүүлд гэрлэх хүнээр шогложээ
Дараа нь түүнээс хэн хамгийн сүүлд гэрлэх вэ гэж асуухад Park Bo Gum юу ч хэлэлгүй Jinyoung рүү хэсэг харж, түүнийг тоглоомоор шоглосон байна.
Гэхдээ тэр эцэст нь:
“Бидний хэн нь ч тийм орой гэрлэхгүй байх” гэж нэмжээ.
Энэ яриа цаашлаад тэд 10 жилийн дараа ямар амьдралтай байх тухай сэдэв рүү шилжсэн байна.
Kim Yoo Jung:
“Бидний нэг нь гэрлэчихвэл үнэхээр сонин санагдах байх. Тэгэхээр 10 жилийн дараа би аль хэдийн гэрлэчихсэн байна гэсэн үг үү?” гэж хошигножээ.
“Бүгд хөрш болчихвол гоё”
Park Bo Gum мөн таван жүжигчин ирээдүйд ч ойр дотно хэвээр байгаасай гэсэн бодлоо хуваалцсан байна.
Тэрээр:
“Гэнэт бид бүгд хөрш зэргэлдээ амьдарч байна гэж төсөөлсөн. Бие биенийхээ хүүхдүүдийг харж өгөөд, хамт аялж болно шүү дээ” гэжээ.
Үүнд Kim Yoo Jung инээн:
“Тэгвэл 20 жилийн ойн аялалдаа бүгд хүүхдээ тэврээд ирэх юм уу?” гэж хариулсан байна.
“Love in the Moonlight” 2016 онд гарч, үзэгчдийн хайртай бүтээлүүдийн нэг болсон бөгөөд жүжигчид нь 10 жилийн дараа ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин уулзсан нь фэнүүдэд онцгой мөч болжээ.