Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесDolly Parton өөрийн дүр төрхтэй “Dolly Dolls” хүүхэлдэйн цуглуулгаа худалдаанд гаргажээ

Dolly Parton өөрийн дүр төрхтэй “Dolly Dolls” хүүхэлдэйн цуглуулгаа худалдаанд гаргажээ

0 сэтгэгдэлүүд

Америкийн кантри хөгжмийн алдарт дуучин Dolly Parton өөрийн дүр төрхөөс сэдэвлэсэн “Dolly Dolls” нэртэй шинэ цуглуулгынхаа эхний гурван хүүхэлдэйг танилцуулжээ.

Тэрээр уг төслийг Integrity Toys компанитай хамтран нэг жил гаруйн хугацаанд бэлтгэсэн байна. Ийнхүү Dolly Parton 1970-аад онд өөрийн дүр төрхтэй хүүхэлдэй гаргаж байсан уламжлалаа олон жилийн дараа дахин үргэлжлүүлж байгаа юм.

Хувцаснуудыг Dolly Parton-ы архиваас санаа авчээ

Шинэ хүүхэлдэйнүүдийн хувцас, гоёл чимэглэлийг дуучны олон жилийн турш өмсөж байсан тайзны хувцас болон хувийн архиваас санаа авч бүтээжээ.

Мөн “Dolly’s Life of Many Colors Museum”-д хадгалагддаг зарим алдартай загварын элементүүдийг цуглуулгад ашигласан байна.

Ингэснээр хүүхэлдэйнүүд нь зөвхөн тоглоом бус, Dolly Parton-ы урлагийн замнал, тайзны өвөрмөц хэв маягийг харуулсан цуглуулгын эд зүйл болжээ.

Нэг хүүхэлдэй 165-185 ам.долларын үнэтэй

“Dolly Dolls” цуглуулгыг Dolly Parton-ы урлагийн өвийг хадгалан үлдээх, фэнүүдэд түүний тайзны дүр төрхийг цуглуулгын хэлбэрээр хүргэх зорилгоор бүтээсэн байна.

Хүүхэлдэйнүүдийг музей болон музейн цахим дэлгүүрээр худалдаалах бөгөөд нэг бүр нь 165-185 ам.долларын үнэтэй аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх