Нүүр хуудас ТеатрУДЭТ шинэ залуу уран бүтээлчдээр эгнээгээ тэллээ

УДЭТ шинэ залуу уран бүтээлчдээр эгнээгээ тэллээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театр (УДЭТ) шинэ уран бүтээлчдийг элсүүлэх ээлжит шалгаруулалтаа 2025 оны зургаадугаар сарын 19-нд амжилттай зохион байгуулж, ирээдүйн тайз, дэлгэцийн оддыг эгнээндээ нэгтгэлээ.

Шалгаруулалтын хүрээнд оролцогчдын намтар, урлагийн замнал, уран бүтээлийн материалтай урьдчилан танилцаж, гоо зүйн мэдрэмж, тайзны дүр төрх, өөрийгөө илэрхийлэх чадвар болон хувийн бэлтгэлийг нарийвчлан үнэлжээ. Мөн шалгаруулалт нь дуу, бүжиг, хувийн номер болон монолог гэсэн төрөл тус бүрээр явагдсан байна.

Энэ удаагийн “Театр-Студи” ангийн элсэлтээр дараах таван залуу уран бүтээлч тэнцэж, Улсын драмын эрдмийн театрын гишүүн болсон байна. Үүнд:
Б.Мөнх-Учрал, Э.Билэгтмаа, М.Гэрэлт-Од, Б.Тэмүүлэн, Б.Амаржаргал нар багтаж байгаа юм.

Ийнхүү УДЭТ залуу халаагаа улам хүчирхэгжүүлж, шинэ үеийн уран бүтээлчдийг бэлтгэх үйл хэргээ үргэлжлүүлж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх