УДБЭТ-ын тайзнаа Моцартын бүтээлүүд эгшиглэнэ
Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тусгай сонгодог хөгжмийн тоглолт зохион байгуулагдахаар болжээ.
Тоглолтод мэргэжлийн төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторын багш М.Мишээл, Ж.Ариунзаяа нар оролцож, Канадын төгөлдөр хуурч Тони Ике Янгтай хамтран үзэгчдэд уран бүтээлээ хүргэх юм.
Моцартын төгөлдөр хуурын шилдэг концертууд нэгэн тайзнаа
Энэхүү тоглолт нь сонгодог хөгжмийг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Үзэгчдэд Моцартын сор болсон төгөлдөр хуурын концертуудыг нэг дор сонсох боломж олгох аж.
Мөн төгөлдөр хуурын гурвалд зориулсан №7 найрсал Монголын тайзнаа анх удаа эгшиглэх гэж байгаа нь мэргэжлийн хөгжимчид болон сонгодог хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Тоглолтын хөтөлбөр
Тоглолтын үеэр дараах бүтээлүүдийг толилуулна.
- Төгөлдөр хуурын концерт №20
- Төгөлдөр хуурын концерт №21
- Төгөлдөр хуурын концерт №23
- Төгөлдөр хуурын гурвал №7: Монгол дахь анхны тоглолт
Канадын төгөлдөр хуурч Тони Ике Янг урилгаар оролцоно
Тоглолтод Канад улсын нэрт төгөлдөр хуурч Тони Ике Янг зочин уран бүтээлчээр оролцох юм. Тэрээр Ван Клиберн, Жина Бахауэр зэрэг олон улсын нэр хүндтэй уралдаануудын шагналт бөгөөд дэлхийн томоохон тайзнуудад ур чадвараа харуулж яваа залуу уран бүтээлчдийн нэг юм.
CBS music түүнийг “Канадын хамгийн чадварлаг хөгжимчин” хэмээн онцолж байжээ.
Найрал хөгжмийг Т.Цогтхүү удирдана
УДБЭТ болон Монгол Улсын Консерваторын хамтарсан найрал хөгжим уг тоглолтод оролцоно. Найрал хөгжмийг удирдаач Т.Цогтхүү удирдан тоглуулах юм.
Тоглолтын мэдээлэл
Хэзээ: 2026 оны тавдугаар сарын 11-ний 19:00 цагт
Хаана: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр
Тоглолтын тасалбарыг албан ёсны борлуулалтын сувгаар авах боломжтой.
