“Тэнгисийн эрэг дээрх 24/7” реалити шоуны хоёрдугаар улирлын оролцогчид болох Н.Тодбилэг, Б.Төгөлдөр (Трэй), Б.Нацаг, А.Амаржаргал нар шоуны үеэр тохиолдсон дурсамжтай мөчүүдээ хуваалцлаа. Энэ үеэр оролцогч А.Амаржаргал шоунаас гэнэт гарах болсон талаараа анх удаа дэлгэрэнгүй ярив.
Тэрбээр:
“Урлагийн үзлэг болох үед л би хүндэтгэх шалтгаанаар гарах болсноо мэдчихсэн байсан. Гэхдээ би тэгж шууд явна гэж бодоогүй. Бусаддаа баяртай гэж хэлээд явна гэж бодсон ч нэвтрүүлгийн дүрэм гээд тийм боломж олгоогүй. Би явж байгаагаа мэдэгдэх ёсгүй байсан болохоор өрөөнийхөө охидуудад худлаа хэлээд гарсан” хэмээн дурсжээ.
Шоуны оролцогчдын сэтгэл хөдөлгөсөн дурсамжууд:
- Н.Тодбилэг: “Бидний үерхэл эхэлсэн өдөр хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч байсан. Намайг гуйх үед бараг уйлах шахсан.”
- Трэй (Б.Төгөлдөр): “Маш их сандарсан. Уг нь үгээ бэлдчихсэн байсан ч яг гуйх мөчид бэлдсэн үгээ мартчихсан.”
- А.Амаржаргал: “Хамгийн сэтгэл хөдлөм мөч бол урлагийн үзлэгийн орой байсан.”
- Б.Нацаг: “Шоунд шинээр орж ирсэн мөч хамгийн гоё нь байсан.”
Шоуны оролцогчид үзэгчдэд хэзээ ч харагддаггүй, нэвтрүүлгийн арын түүхүүдийг ийнхүү хуваалцсан нь тэдний сэтгэл хөдлөлийг илүү ойроос ойлгох боломж олгож байна.