Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ 100 кг жинтэй штангыг хэвтээгээс 20 удаа шахсан бичлэг олон нийтийн сүлжээнд өргөн тархжээ.
58 настай Ерөнхийлөгч костюмныхаа хүрмийг тайлж, цэргийн алба хаагчдын өмнө сандал дээр хэвтэн штангыг дараалан 20 удаа шахсан байна.
Дасгалаа дуусгасныхаа дараа тэрээр босож, эргэн тойрны хүмүүстэй гар барин, хүрмээ буцаан өмсчээ.
Бичлэгийг X платформоос үзэх: https://x.com/BundelKhandee/status/2097984711754977504
У.Хүрэлсүх өмнө нь цэргийн алба хааж байсан бөгөөд бодибилдинг, тулааны спортоор хичээллэж байсан туршлагатай. Түүний 100 кг-ын штангыг 20 удаа шахсан энэ бичлэг богино хугацаанд олон хүний анхаарлыг татсан байна.