Нүүр хуудас Фешн ба стиль“Miss World Mongolia-2026” үндэсний ялагч Б.Энхтуул тодорлоо

“Miss World Mongolia-2026” үндэсний ялагч Б.Энхтуул тодорлоо

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

Гурван сарын турш үргэлжилсэн “Miss World Mongolia-2026” Хүмүүнлэг, Гоо сайхны арга хэмжээ болж өндөрлөлөө. 2026 онд Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн Мисс” тэмцээнд оролцох үндэсний ялагчаар Баярсайханы Энхтуул шалгарлаа.

Санхүүгийн Зохицуулах хорооны Үнэт цаасны газарт ахлах мэргэжилтнээр ажилладаг Б.Энхтуул нь шалгаруулалтын бүх шатанд амжилттай оролцож, олон талын авьяас чадвараараа ялгарсан юм.

Шилдгүүдийн жагсаалт

  • The First Runner Up (дэд байр): Отгонжаргалын Халиун – Хүмүүнлэг мисс
  • Second Runner Up (гуравдугаар байр): Баянмөнхийн Сувданзаяа – Оюунлаг мисс
  • Авьяаслаг мисс: Нямсүрэнгийн Сарантуяа
  • Фото мисс: Даваадоржийн Солонго
  • Инфлюнсер мисс: Лхагвасүрэнгийн Туяацэцэг
  • Спортлог мисс: Ганбаатарын Саранчимэг
  • Соёлын элч: Хадбаатарын Бадамлянхуа
  • Боловсролын элч: Хүслэнгийн Мөнгөн-Од
  • Эрүүл энхийн элч: Өсөхбаярын Нархажид
  • Байгаль орчны элч: Пүрэвдоржийн Бадмаараг

Хүмүүнлэгийн зорилго

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн гоо сайхны тэмцээн бус, хүмүүнлэгийн аяны хүрээнд “Хавдар судлалын үндэсний төв”-д олон улсын стандарт хангасан “Хөхний төв” байгуулах зорилгоор хандивын аян өрнүүлсэн. Зочид, оролцогчид хандивт идэвхтэй нэгдсэн бөгөөд “Сүү” ХК 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Зохион байгуулагчдын талархал

Арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд хувь хүн, байгууллагуудын хүч хөдөлмөр, дэмжлэг чухал байсныг “Дэлхийн мисс” тэмцээний Монгол дахь төлөөлөгч, “Монголын сайхан бүсгүй 2002”-ын ялагч, “Макс Лайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Уянгалянхуа онцлон талархал илэрхийлэв.

Хамтран зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид

  • Хамтрагч: Хавдар судлалын үндэсний төв
  • Дэмжигч байгууллагууд: Сүү ХК, Royal International University, Burger King Mongolia, М МАРТ, Parle Mongolia, The English Academy of Mongolia, GEOX Mongolia, Coccinelle Mongolia, ProMed Family Dental Care

Мэдээллийн ивээн тэтгэгч: Өдрийн сонин, Central Television, MNB

“Miss World Mongolia-2026” үндэсний ялагч Б.Энхтуул тодорлоо

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Казан 9 сар 24, 2025 - 16:29

Монгол охид үнэхээр гоё байна аа

Хариулах
Темирходжа 9 сар 24, 2025 - 17:24

Дэлхийн тайзнаа сайхан амжилт гаргаасай гэж хүсэж байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх