Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын Дэлхийн эдийн засгийн форумд тус компанийн линз бүхий шилтэй олны өмнө гарч ирснээс хойш ердөө хэдхэн сарын дараа линз үйлдвэрлэгч алдартай компани дампуурлаа зарлалаа. Энэ талаар Францын BFMTV суваг мэдээлэв.
Европын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг Dalloz Creations компани бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний улмаас гадны удирдлагад шилжсэн байна.
- Ажилчдын хувь заяа: Компанийг татан буулгах шийдвэр гарсантай холбоотойгоор нийт 29 ажилтан халагдахад хүрээд байна.
- Хөрөнгө худалдаа: Үйлдвэрийн бүх ашигтай активыг худалдахаар зах зээлд гаргажээ.
Түүхэн товчоон: “Dalloz Creations” компани нь 1957 онд байгуулагдсан бөгөөд нарны шилний чанартай линз үйлдвэрлэлээрээ Европ даяар нэр хүндтэй, олон жилийн түүхтэй аж ахуйн нэгж байв.
Ерөнхийлөгч Макрон яагаад нарны шил зүүх болов?
Францын төрийн тэргүүн гэнэт нарны шилээр гоёх болсон нь загварын чиг хандлага биш, харин эрүүл мэндийн шалтгаантай байжээ:
- 1 дүгээр сарын 15: Макрон тус улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр түүний баруун нүд нь улайж, үрэвссэн байдалтай харагдсан.
- 1 дүгээр сарын 16: Ерөнхийлөгч нүдний асуудлаас болоод хэсэг хугацаанд нарны шил зүүх шаардлагатай болсноо албан ёсоор хэлжээ.
- 1 дүгээр сарын 20: Тэрээр Давосын Олон улсын эдийн засгийн форумд өнөөх алдартай нарны шилтэйгээ хүрэлцэн ирсэн юм.
Тус форумд оролцож байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл Макроныг хараад “үнэхээр чамин шил зүүсэн байна, надад маш их таалагдлаа” хэмээн онцолж байсан ч, ерөнхийлөгч нарын энэхүү өндөр үнэлгээ, шууд бус сурталчилгаа ч тус компанийг санхүүгийн хямралаас аварч чадсангүй.