Calvin Klein-ийн шинэ жийнсний цуглуулгыг BTS-ийн од тэргүүлэв
Дэлхий даяар нэр хүндтэй Calvin Klein брэнд шинэхэн жийнсний цуглуулгынхаа сурталчилгааг албан ёсоор танилцууллаа.
Энэ удаад тус брэнд BTS хамтлагийн гишүүн Жонгүгтэй дахин хамтран ажиллаж, түүнийг дэлхийн хэмжээний албан ёсны элч төлөөлөгчөөр тодруулсан байна.
Нью Йоркын гудамжинд дүр бүтээсэн “эрч хүчний тэсрэлт”
Зураг авалтыг нэрт гэрэл зурагчин Мерт Алас удирдан Нью Йорк хотод хийжээ.
Сурталчилгаанд The Chemical Brothers хамтлагийн 1997 онд гаргасан “Block Rockin Beats” дууг ашигласан бөгөөд Жонгүгийн эрч хүч, харизм, тайзны хөдөлгөөнийг төгс харуулсан байна.
Нью Йоркын шөнийн гудамжинд цээж нүцгэн, мотоцикл унаж буй Жонгүг хар жийнс, савхин хүрэмтэйгээр 1990-ээд оны ретро өнгө аясыг сэргээсэн дүр төрхийг бүтээжээ.
GQ сэтгүүлд зориулсан “улаан гэрэл дэх Жонгүг”
Calvin Klein болон GQ сэтгүүлийн хамтын зураг авалтад, улаан гэрэлтүүлэгтэй хонгилд мөнгөлөг гоёл чимэглэлтэй Жонгүг халуухан, өөртөө итгэлтэй төрхийг харуулжээ.
Түүний үсний засалт, гэрэлтсэн гоёл, гэрэл сүүдрийн шийдэл нь Calvin Klein-ийн дэлхийд танигдсан минималист, хүчтэй имижийг улам тодотгосон байна.
TikTok-ийг “дэлбэлсэн” богино бичлэг
Calvin Klein өнгөрсөн долоо хоногт TikTok хуудсаараа дамжуулан уг кампанит ажлын тизер бичлэгийг урьдчилан нийтэлснээс хойш Жонгүгийн шүтэн бишрэгчид бичлэгийг хэдэн мянган удаа хуваалцаж, уг платформыг шуугиулсан байна.
Жонгүгийн сэтгэгдэл: “Энэ бол онцгой эргэн ирэлт”
Жонгүг хэлэхдээ:
“Фэнүүд маань энэ эргэн ирэлтийг тэсэн ядан хүлээж байсныг мэдэж байна. Calvin Klein брэндийн домогт жийнсэн хувцсыг танилцуулах болсон нь үнэхээр сайхан мэдрэмж байлаа. Зураг авалтын уур амьсгал үргэлж халуун дулаан байдаг бөгөөд энэ удаагийнх ч мөн онцгой байсан. Одоо кампанит ажил бүхэлдээ олон нийтэд хүрэхийг хүлээж тэсэхгүй нь.”
Брэнд ба оддын дахин нэгдэл
Жонгүг энэ оны зургаадугаар сард цэргийн албаа дүүргэн ирсэн бөгөөд өмнө нь 2023 онд Calvin Klein-ийн сурталчилгаанд анх оролцож байв.
Calvin Klein-ийн жийнс олон арван жилийн турш поп соёлын чухал хэсэг байсан бөгөөд Жонгүгийн оролцоотой энэхүү кампанит ажил нь брэндийн имижийг дахин шинэ түвшинд гаргасан гэж мэргэжилтнүүд онцолж байна.


2 комментария
Calvin Klein-д яг тохирсон хүн шүү
Нью-Йорк дахь зураг авалт үнэхээр гоё гарсан байна