Нүүр хуудас ТеатрУлсын хүүхэлдэйн театр “Мөчрөн хуруут” шинэ жүжгээ толилуулна

Улсын хүүхэлдэйн театр “Мөчрөн хуруут” шинэ жүжгээ толилуулна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид бяцхан үзэгчдэдээ зориулан шинэ уран бүтээлээ хүргэхээр бэлтгэж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч О.Сундуйн зохиол “Мөчрөн хуруут” хүүхэлдэйн жүжиг тавдугаар сарын 24-нд нээлтээ хийхээр болжээ.

Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан, найруулагч М.Ариунтуяа ажилласан байна. “Мөчрөн хуруут” нь хүүхэд багачуудын хүмүүжил, харилцаа, сэтгэлгээний хөгжилд чиглэсэн агуулгатай бүтээл юм.

Жүжгээр дамжуулан хүүхдүүдэд эелдэг зан, талархах сэтгэл, нөхөрлөлийн үнэ цэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсрыг ойлгуулахыг зорьжээ.

Гол дүрийн Бадам охин өөрийн ааш зан, буруу үйлдлийн үр дагаврыг ойлгож, “Баярлалаа”, “Уучлаарай” гэх энгийн боловч хүчтэй үгсийн утга учрыг мэдэрснээр өөрчлөгдөж буй тухай жүжигт өгүүлнэ.

“Мөчрөн хуруут” хүүхэлдэйн жүжиг нь хүүхэлдэйн дүрүүд, тайз засал, гэрэл, хөгжмийн шийдлийг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан бүтээснээрээ онцлогтой аж.

Жүжгийг тавдугаар сарын 24, 28, 30, 31 болон зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрт 11:00, 15:00 цагуудаас тоглоно.

Тасалбарын үнэ 20,000 төгрөг бөгөөд puppet.mn болон ticket.mn сайтаар худалдаалагдаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх