Нүүр хуудас БоловсролЯпонд анимэ дүртэй виртуал багштай “Wish High” цахим сургууль нээгдлээ

Японд анимэ дүртэй виртуал багштай “Wish High” цахим сургууль нээгдлээ

0 сэтгэгдэлүүд

Японы боловсролын “Luminaris” компанийн анимэ соёлд тулгуурласан “Wish High” нэртэй цахим сургууль өнөөдөр нээгдлээ. Тус сургуулийн онцлог нь бүх хичээлийг анимэ дүртэй виртуал багш нар заах юм.

Багш бүр өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй байх бөгөөд анимэ ертөнцийн мөрөөдлийн бүсгүй эсвэл үзэсгэлэнт залуугийн дүрд хувиран, өөрийн зан чанар, сургалтын арга барилаараа хичээлээ заах аж. Ийм хэлбэрээр хичээллэх нь сурагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлнэ гэж компани үзэж байна.

“Wish High”-ийн хичээлийг VTuber-үүд заах бөгөөд математик, англи хэл, физик, хими, газар зүй, япон хэл, дэлхийн түүх, сонгодог уран зохиол зэрэг хичээлүүдийг үзүүлэхээр төлөвлөжээ. Сургалтын төлбөр нэг хичээлд сард 64 доллар байна.

Тус цахим сургалтад зөвхөн сургуулийн насны хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид ч хамрагдах боломжтойг мөн онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх