Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБритни Спирс баривчилгааны дараа эргэн ирж, хүүтэйгээ хамт бичлэг хуваалцлаа

Бритни Спирс баривчилгааны дараа эргэн ирж, хүүтэйгээ хамт бичлэг хуваалцлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Поп од Бритни Спирс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт холбогдсоны дараа устгасан сошиал хаягаа дахин сэргээж, шүтэн бишрэгчидтэйгээ эргэн холбоо тогтоолоо.

Өдгөө 44 настай дуучин бүсгүй өөрийн Instagram хуудсандаа эргэн ирж, хүнд хэцүү үед нь дэмжлэг үзүүлсэн хүмүүст талархал илэрхийлэхийн зэрэгцээ 19 настай хүү Жэйдентэйгээ хамт авхуулсан бичлэгээ нийтэлжээ. Бичлэгт тэрээр хүүтэйгээ цагийг хөгжилтэй, чөлөөтэй өнгөрүүлж буй нь харагдана

Тэрээр “Та бүхэндээ дэмжлэг үзүүлсэнд баярлалаа… Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх шиг сайхан зүйл үгүй” хэмээн бичсэн байна.

Сүүлийн үед Жэйден болон түүний ах Шон нар ээжтэйгээ илүү ойр дотно болж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Бритниг саатуулсны дараа түүний хөвгүүд ээжийгээ дэмжихээр шийдсэн бөгөөд Жэйдений автомашин Бритнигийн гэрийн ойролцоо харагдсан тухай мэдээлэл ч гарчээ.

Өмнө нь тэд удаан хугацаанд ээжтэйгээ харилцаа багатай байсан ч сүүлийн үед харилцаагаа сэргээж эхэлсэн байна. Хөвгүүд нь өмнө нь Бритнигийн зарим үйлдэл, ил тод контентоос болж эвгүйцдэг байсан тухайгаа ярьж байсан.

Гуравдугаар сарын эхээр Бритни Спирсийг зам дээр BMW автомашин жолоодож явахдаа сэжигтэй хөдөлгөөн гаргасны улмаас цагдаагийн байгууллага саатуулсан. Түүнийг согтуугаар болон мансууруулах бодисын нөлөөнд байсан байж болзошгүй гэж үзэн эмнэлэгт хүргэж шинжилгээ хийсэн бөгөөд гурван цагийн дараа сулласан байна.

Мөн түүний автомашинаас тодорхойгүй бодис илэрсэн бөгөөд шинжилгээнд өгсөн аж. Хэрэгтэй холбоотой шүүх хурал тавдугаар сарын 4-нд товлогдсон байна.Бритни Спирс 2008 онд сэтгэлзүйн асуудлын улмаас эцгийнхээ асрамжид орж, амьдрал болон санхүүгээ бүрэн хянуулж байсан. Харин 2021 онд асрамжаас чөлөөлөгдсөний дараа тэрээр илүү идэвхтэйгээр сошиалд оролцож эхэлсэн бөгөөд саяхан өөрийн уран бүтээлийн эрхийг 200 сая ам.доллароор худалдсан юм.

Бритни Спирс баривчилгааны дараа эргэн ирж, хүүтэйгээ хамт бичлэг хуваалцлаа
Бритни Спирс баривчилгааны дараа эргэн ирж, хүүтэйгээ хамт бичлэг хуваалцлаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх