Мягмар, 10 сар 27, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесChris Brown хорих ялаас мултарсангүй: Шүүх 12 сарын тэнсэн харгалзах ял оноожээ

Chris Brown хорих ялаас мултарсангүй: Шүүх 12 сарын тэнсэн харгалзах ял оноожээ

0 сэтгэгдэлүүд

Америкийн дуучин, продюсер Chris Brown 2023 онд Лондон хотод болсон хэрэгтэй холбоотойгоор 12 сарын тэнсэн харгалзах ял авсан талаар мэдээлжээ.

Өдгөө 37 настай уран бүтээлч Лондоны нэгэн шөнийн клубт маргаан үүсгэж, хөгжмийн студийн продюсерийн биед халдсан хэрэгт холбогдсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед тэрээр согтууруулах ундааны шил ашиглан хохирогчийн толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон гэх үндэслэлээр шалгагджээ.

Уг хэрэгтэй холбоотойгоор шүүхээс түүнд өмнө нь найман сарын хорих ял оноосон байсан ч шийдвэрийг давж заалдсан байна.

Давж заалдах шатны шүүх ялыг өөрчилжээ

Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцсэний дараа Chris Brown-д ногдуулсан найман сарын хорих ялыг 12 сарын тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн гэж мэдээлжээ.

Ингэснээр дуучин шоронд шууд хоригдохгүй ч нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзах нөхцөлийг мөрдөх шаардлагатай болж байна.

Хэрэв тэр энэ хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдох эсвэл шүүхээс тогтоосон нөхцөлийг зөрчвөл хорих ял хэрэгжих боломжтой аж.

Ийнхүү 2023 онд Лондонд гарсан гэх хэрэг Chris Brown-ы хувьд хорих ялаар бус, тэнсэн харгалзах шийдвэрээр үргэлжлэхээр болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх