Нүүр хуудас КиноИлон Маск “Grok Imagine”-ийн тусламжтайгаар “Одиссей”-н жинхэнэ түүхийг дэлгэцнээ амилуулна гэв

Илон Маск “Grok Imagine”-ийн тусламжтайгаар “Одиссей”-н жинхэнэ түүхийг дэлгэцнээ амилуулна гэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Кристофер Ноланы найруулж буй “Одиссей” киног түүхэн үнэнээс гажсан хэмээн эрс шүүмжилж буй тэрбумтан Илон Маск эртний Грекийн их туульч Хомерын зохиолоор бие даан кино бүтээхээ мэдэгдлээ. Тэрбээр уг төслөө эх зохиолын дагуу, түүхэн бодит байдалд чанд нийцүүлэн хиймэл оюуны технологид суурилан дижитал хэлбэрээр бүтээхээр зорьж байна.

Хиймэл оюунд суурилсан кино урлагийн шинэ туршилт

Илон Маскийн мэдээлснээр, түүний “xAI” компанийн хөгжүүлсэн “Grok Imagine” сервис дээр хийгдэж буй “Одиссей” бүрэн хэмжээний кино энэ оны сүүлчээр олон нийтийн хүртээл болох аж. Тэрбээр уг бүтээлээ Хомерын өв соёлыг гутаалгүйгээр, зохиолын үндсэн агуулгыг ягштал баримталсан түүхэн бүтээл болно гэж онцолжээ.

Найруулагч Кристофер Ноланд чиглэсэн шүүмжлэл

Тэрбумтан залуу сүүлийн саруудад Холливудын нэрт найруулагч Кристофер Ноланыг Оскарын шагнал чиглүүлж, түүхэн сурвалжийг гуйвуулсан хэмээн хатуу буруутгаж байгаа юм. Маскийн зүгээс Ноланы шинэ бүтээлд дараах хоёр гол шүүмжлэлийг илэрхийлээд байна:

  • Жүжигчдийн сонголт ба дүрийн тохироо: Трояны Еленагийн дүрд хар арьст жүжигчин сонгосон нь эртний Грекийн түүхэн бодит байдалд нийцэхгүй гэж үзсэн.
  • Дүрийн илэрхийлэл: Пенелопагийн дүрийг бүтээж буй Энн Хэтэуэйгийн гадаад төрх болон нүүрний хувирал эртний зан төлөвийг илэрхийлэхэд тохиромжгүй байгааг онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх