Нүүр хуудас Уран сайханХовдын “АВАРГУУД” хөтөлбөр: МУГТ Б.Энх-Оргил 20 саяар шагнуулж, Хүндэт иргэн болов

Ховдын “АВАРГУУД” хөтөлбөр: МУГТ Б.Энх-Оргил 20 саяар шагнуулж, Хүндэт иргэн болов

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Холимог тулааны “One” холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилыг “Ховд аймгийн хүндэт иргэн” цолоор шагнаж, 20 сая төгрөгөөр урамшуулсан байна. Өнөөдөр /2026.01.09/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч М.Баярт тэргүүтэй удирдлагууд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлжээ.

Энэ үеэр холимог тулааны дэлхийн аварга, МУГТ Б.Энх-Оргил, түүний дасгалжуулагч Ж.Нарантунгалаг, чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзориг, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуян, мөн шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбат нарыг хамтад нь хүлээн авчээ.

“АВАРГУУД” хөтөлбөрөөр амжилтыг мөнгөн урамшуулалтай холбов

Аймгийн ИТХ-ын 2025 оны 4 дүгээр тогтоолоор тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал олгох “АВАРГУУД” хөтөлбөрийг баталсан байна. Уг хөтөлбөрийн хүрээнд дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан тамирчдыг тодорхой шалгуураар шагнан урамшуулж байгаа аж.

Шагнал, батламжийн дүн

Хөтөлбөрийн хүрээнд дараах урамшууллыг батламжаар гардуулсан байна.

  • Дэлхийн аварга, МУГТ Б.Энх-Оргил: “Ховд аймгийн Хүндэт иргэн” шагнал, 20 сая төгрөг
  • Дасгалжуулагч Ж.Нарантунгалаг: 5 сая төгрөг
  • Чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзориг: 15 сая төгрөг
  • Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуян: 5 сая төгрөг
  • Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбат: 5 сая төгрөг

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Батзориг 1 сар 9, 2026 - 15:49

Нутагтаа үнэлэгдэнэ гэдэг сайхан хэрэг

Хариулах

Сэтгэгдэл үлдээх