HLTV-ийн шинэчлэгдсэн чансаанд “Азийн хаад” нэг байр ухарлаа
Counter-Strike 2-ын тэргүүлэх багуудыг эрэмбэлдэг HLTV.org сайт 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дэлхийн чансаагаа шинэчилж, Монголын The MongolZ багийн байр нэгээр ухарч, 9-р байрт бичигдэх болсон талаар мэдээлэв.
Өмнөх долоо хоногт топ-8-д жагсаж байсан The MongolZ энэ удаад 311 оноотойгоор 9-р байрт орсон ч дэлхийн шилдэг аравт багтсан статусаа хадгалсаар байна. Ийнхүү онооны хувьд тэд CS2-ийн хамгийн тогтвортой, тогтмол өндөр амжилттай багуудын нэг хэвээр байгаа нь дахин нотлогдов.
PARIVISION-ийн огцом үсрэлт The MongolZ-ийн байрт нөлөөлөв
Энэ удаагийн шинэчлэлийн хамгийн их анхаарал татсан өөрчлөлт нь PARIVISION багийн чансааны огцом өсөлт байлаа. Тус баг саяхан болсон BLAST Bounty Winter 2026 тэмцээний аварга болж, цом хүртсэнээр дэлхийн чансаанд шууд 11 байр урагшилж, 6-р байрт бичигдэх болсон юм.
PARIVISION-ийн энэ хүчтэй дэвшил нь дунд болон дээд хэсгийн эрэмбэ дараалалд нөлөөлж, The MongolZ болон бусад багуудын байрыг хойшлуулсан байна.
HLTV-ийн хамгийн сүүлийн шинэчлэлтээр Counter-Strike 2-ын дэлхийн ТОП-15 дараах байдлаар эрэмбэлэгдэж байна.
- Vitality — 966 оноо
- FURIA — 822 оноо
- Falcons — 680 оноо
- MOUZ — 456 оноо
- FaZe — 374 оноо
- PARIVISION — 358 оноо (11 байраар өссөн)
- Natus Vincere — 333 оноо
- Spirit — 323 оноо
- The MongolZ — 311 оноо (1 байраар ухарсан)
- G2 — 176 оноо
- 3DMAX — 148 оноо
- Liquid — 140 оноо
- Aurora — 132 оноо
- Passion UA — 126 оноо
- paiN — 125 оноо

Чансаа тогтоох аргачлал ба The MongolZ бүрэлдэхүүн
HLTV гаргадаг багуудын чансаа нь сүүлийн нэг жилийн өрсөлдөөний үзүүлэлтийг нийлмэл онооны системээр тооцдог. Үүнд:
- Сүүлийн хоёр сарын тэмцээний үр дүн
- Сүүлийн 10 LAN тэмцээний статистик
- Багийн бүрэлдэхүүний тогтвортой байдал (дор хаяж гурван тоглогч тогтмол байх)
гэсэн үзүүлэлтүүдийг тооцон эрэмбэлдэг. Иймээс богино хугацаанд нэг удаагийн сайн амжилт эсвэл муу тоглолт шууд их ялгаа гаргахын зэрэгцээ, удаан хугацааны тогтмол сайн үр дүн нийт оноонд хүчтэй нөлөөлдөг.
Одоогоор The MongolZ багийн идэвхтэй бүрэлдэхүүнд bLitz, Techno, mzinho, 910 болон шинэ залуу тоглогч cobrazera нар багтаж байна. Тэдний үндсэн ивээн тэтгэгчээр 1xBet Монголоос компани ажиллаж байгаа бөгөөд ирэх саруудын томоохон тэмцээнүүд дээр үзүүлэх тоглолт нь The MongolZ-ийг дахин дэлхийн топ-5 руу дөтлөх эсэхийг шийдэх гол хүчин зүйл болох юм.
2 сэтгэгдэлүүд
Топ 10-д үлдэнэ гэдэг амар биш шүү
Манай баг дэлхийд өрсөлдөж байгаад баяртай байна