The MongolZ IEM Beijing 2026 тэмцээний шийдвэрлэх тоглолтод HEROIC-ийг буулган авч, шилдэг зургаад багтах эрхээ баталгаажууллаа. Энэ нь Монголын багийн BLAST Rotterdam-оос хойших анхны Big Event плей-офф болж байна.
Yesuntumur “nin9” Gantulga-г бүрэлдэхүүндээ нэгтгэснээс хойш The MongolZ-ийн тоглолт тогтворжиж, Бээжинд шинэ бүрэлдэхүүнийхээ хамгийн чухал амжилтын нэгийг үзүүлэв.
Inferno дээр давамгайлж, Nuke дээр шийдвэрлэх ялалт авлаа
The MongolZ эхний өдөр Legacy-г ялсны дараа плей-оффын эрхийн төлөө HEROIC-той тоглосон юм.
Inferno дээр Монголын баг CT талдаа давамгай тоглож, 13:7 харьцаатай ялалт байгуулжээ.
Харин HEROIC-ийн сонгосон Nuke дээр өрсөлдөөн илүү ширүүн байв. The MongolZ 10:7, дараа нь 12:10 харьцаатай тэргүүлсэн ч HEROIC тоглолтыг нэмэлт цагт хүргэсэн байна.
Overtime-д nin9 1v2 clutch авч, удалгүй Sodbayar “Techno” Munkhbold мөн 1v2 нөхцөлд ялалт байгуулснаар The MongolZ цувралыг өөрийн болгожээ. nin9 нэмэлт цагийн 12 раундод 1.86 rating үзүүлсэн байна.
Тоглолтын дараа Techno:
“Хятадад, манай бүс нутагт тайзан дээр тоглож байгаа нь гайхалтай мэдрэмж төрүүлж байна. nin9 тэр clutch-ийг авсанд баяртай байна, маш чухал раунд байсан.”
хэмээн ярьжээ.
Дөрвөн дараалсан есдүгээр байрны дараа плей-оффт эргэн ирэв
The MongolZ өмнөх дөрвөн Big Event тэмцээнд дараалан есдүгээр байр эзэлж байсан бол IEM Beijing-д энэ цувралаа тасалж, плей-оффт шалгарлаа.
Харин HEROIC доод хэсэгт шилжиж, тэмцээнд үлдэхийн төлөө Falcons-тай тоглохоор болсон байна.
The MongolZ-ийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байна.
Эх сурвалж: HLTV.org