B8-ийн эсрэг шийдвэрлэх ялалт: Ancient дээр давамгайлж, Nuke дээр нэмэлт цагт цэг тавив
Румынд болж буй CS2-ийн өндөр чансаатай багууд оролцож буй “PGL Cluj-Napoca 2026” тэмцээн үргэлжилж байна. Монголын “The MongolZ” баг өчигдөр /2026.02.16/ Украины “B8” багтай учраа таарч, гурван мап үргэлжилсэн ширүүн тулааны дараа 2:1-ээр ялалт байгууллаа. Багийн ерөнхий ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байна.
Bo3 цувралын эхний мап Ancient дээр The MongolZ тоглолтын хэмнэлийг эхнээс нь авч, тактик, буудлагын зохицлыг оновчтой хослуулан раундуудыг дараалан авсаар илт давуугаар хожсон. Энэ ялалт нь багт сэтгэлзүйн том давуу тал өгч, цувралыг өөрсдийн талд эргүүлэв.
Харин хоёр дахь мап Mirage нь Монголын баг өөрсдөө сонгосон ч явцын дунд хэд хэдэн чухал раунд алдаж, боломжоо бүрэн ашиглаж чадсангүй. B8 хамгаалалтаа чангалж, алдаа бүрийг нь оноонд шилжүүлснээр мапын тоог 1:1 болгож, цувралыг шийдвэрлэх мап руу аваачсан.
Шийдвэрлэх Nuke дээр хоёр баг аль аль нь тал бүртээ давуу байдал бий болгож, үндсэн цагт хэн нь ч тоглолтыг хааж чадсангүй. The MongolZ хожлыг дуусгаж болох мөчүүдийг гартаа оруулж байсан ч B8 шийдвэрлэх раундуудад буцаан авч, тоглолт нэмэлт цагт шилжив. Нэмэлт раундуудад The MongolZ илүү төвлөрч, хамгаалалт, довтолгооны схемээ илүү цэгцтэй хэрэгжүүлэн, эцэст нь 2:1-ээр цувралыг өөрийн талд өндөрлүүллээ.
Энэхүү тоглолтын турш хамгийн тодорсон тоглогчдын нэг нь “910” байв. Тэр Ancient, Mirage, Nuke гурван мапын турш тогтвортой өндөр үзүүлэлттэй тоглож, ганцаарчилсан мөргөлдөөнүүдэд давамгайлж, шийдвэрлэх раундуудад багаа олонтоо аварсан. Статистикийн дүнгээр сервер дээрх бүх тоглогчдыг хувь үзүүлэлтээр тэргүүлсэн нь түүнийг ялалтын нэг том хүчин зүйл байсныг харуулж байна.
Ингэснээр 1xBet-ийн дэмжлэгтэй The MongolZ баг тойргийн шатанд хоёр хожил, нэг хожигдолтой болж, плей-оффт шалгарах зааг дээр ирээд байна.
Өнөө орой NaVi-тай түүхэн дахин тулах мөч ирлээ
“PGL Cluj-Napoca 2026” тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнөө орой болно. The MongolZ баг шөвгийн наймд шалгарахын төлөө Украины домогт “Natus Vincere” (NaVi) багтай 21:00 цагаас тоглохоор болжээ.
Монголын багийн энэ тэмцээнд:
– 1-р тойрогт Бразилын paiN Gaming-ийг хожсон
– 2-р тойрогт Францын Vitality-д ялагдсан
– 3-р тойрогт Украины B8-ийг буулган авч, хожлын тоогоо тэнцүүлсэн
Одоогийн тоглолт нь 2–1 үзүүлэлттэй The MongolZ-ийн хувьд “хож эсвэл харь” ангиллын чухал уулзалт болох бөгөөд ялсан тохиолдолд шөвгийн наймд албан ёсоор нэрээ бичүүлнэ.
Хоёр багийн өмнөх өрсөлдөөний түүх NaVi-ийн талд байна. 2025 онд тэд нийт долоон удаа учраа таарахад The MongolZ ердөө хоёрт нь л ялж байжээ. Хамгийн сүүлийн томоохон таарсан тоглолт нь 2025 оны аравдугаар сард болсон Thunderpick World Championship тэмцээний шөвгийн дөрөв байсан бөгөөд тухайн үед NaVi 2:1-ээр хожиж байв.
Энэ удаагийн Cluj-Napoca 2026 дээрх уулзалт нь зөвхөн шөвгийн наймын төлөөх тулаан төдийгүй The MongolZ-ийн хувьд өөрсдийгөө дэлхийн тайзанд нэг шат ахиж батлан харуулах, өнгөрсөн жилийн ялагдлын түүхийг эргүүлэх боломж юм. NaVi-тай тоглох статистикт алдагдалтай ч сүүлийн саруудад тоглолтын хэлбэрээ сайжруулж, өндөр дарамттай тоглолтуудад туршлагажсан The MongolZ энэ удаа өөр дүр зураг үзүүлэх боломжтой гэж үзэж байна.
Ийнхүү 1xBet-ийн ивээн тэтгэж буй The MongolZ баг B8-ийн эсрэг чухал ялалтаа гартаа атган, одоо дэлхийн аваргуудын нэг NaVi-тай шөвгийн наймын үнэ цэнийг шийдэх тоглолтод бэлэн болжээ.