40 настай Lady Gaga болон түүний сүйт залуу Michael Polansky нарын анхны хүүхдийн хүйс, нэр тодорхой болсон талаар TMZ мэдээлжээ.
Тус хэвлэлийн мэдээлснээр хос 2026 оны зургаадугаар сарын 9-нд охинтой болсон бөгөөд түүнийг Rose Bean Polansky гэж нэрлэсэн байна.
Эх сурвалжийн тайлбарласнаар Rose нэр нь Lady Gaga-гийн “A Star Is Born” кинонд дуулсан “La Vie En Rose” дуутай холбоотой байж магадгүй аж. Дуучин өөрийн нуруундаа сарнайн дүрстэй, “La Vie En Rose” гэсэн бичиг бүхий шивээстэй байдаг.
Харин охины дундах нэр болох Bean нь идэвхтэн Carl Bean-тай холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий. Түүний амьдралын түүх Lady Gaga-г “Born This Way” дуугаа бүтээхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж өмнө нь яригдаж байсан.
Lady Gaga анх удаа ээж болсон тухай мэдээлэл есдүгээр сарын 12-нд олон нийтэд гарчээ. Тэр үед дуучныг 42 настай Michael Polansky болон нярай хүүхдийн хамт Хойд Калифорнид зугаалж явах үеэр нь харсан байна.
Хүүхэд тээгч эхийн тусламжтай мэндэлсэн байж болзошгүй гэх таамаг ч гарчээ. Учир нь Lady Gaga сүүлийн саруудад олон нийтийн арга хэмжээнүүдэд тогтмол оролцож, идэвхтэй амьдралын хэв маягаа үргэлжлүүлж байсан бөгөөд жирэмсний шинж тэмдэг олон нийтэд ажиглагдаагүй гэж хэвлэлүүд тэмдэглэсэн байна.
Гэхдээ энэ талаар Lady Gaga болон Michael Polansky нар албан ёсоор дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй тул тээгч эхтэй холбоотой мэдээлэл одоогоор баталгаатай баримт биш юм.
Сүүлийн үед дуучны ойрын хүрээллийн эх сурвалжууд Lady Gaga 2024 оноос эхлэн хүүхэдтэй болохыг хүсэж байсан ч эрүүл мэндийн тодорхой асуудлын улмаас энэ нь амаргүй байсан талаар ярьжээ.
Сонирхолтой нь, тухайн хугацаанд түүнийг жирэмсэн байж магадгүй гэх цуурхал ч хэд хэдэн удаа гарч байсан юм.
Lady Gaga бизнесмен Michael Polansky-тай 2020 оноос үерхэж эхэлсэн. Харин 2024 онд Парисын Олимпын үеэр хос сүй тавьснаа олон нийтэд мэдэгдсэн билээ.
Ийнхүү Lady Gaga 40 насандаа анх удаа ээж болж, түүний гэр бүлийн амьдралд шинэ үе эхэлсэн байна.