Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл Монгол Улсын төрийн дээд шагналын нэг болох “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль гардуулав
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулсан байна.
Энэхүү ёслолын үеэр салбар салбартаа амжилт гаргаж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн эрхмүүд төрийн шагнал хүртжээ.
“Андра” академийн гүйцэтгэх захирал шагнууллаа
“Андра” академийн гүйцэтгэх захирал, мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна.
Тэрээр загварын салбар болон гоо зүйн боловсрол, мэргэжлийн сургалтын чиглэлд ажиллаж ирсэн бөгөөд энэ удаа төрийн дээд шагналаар хөдөлмөрөө үнэлүүллээ.
Х.Бадамгэрэлийн хөдөлмөр төрөөр үнэлэгдэв
Ийнхүү үндэсний их баяр наадмын өмнөх хүндэтгэлийн өдрүүдэд мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Алтан гадас” одон хүртсэн нь урлаг, загварын салбарынхны анхаарлыг татаж байна.