Нүүр хуудас Нийгэм ба ярилцлагаТ.Ариунаа Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

Т.Ариунаа Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

МУГЖ Т.Ариунааг Ардын жүжигчин цолоор шагнав

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Төмөрийн Ариунааг Монгол Улсын Ардын жүжигчин цол, тэмдгээр шагнажээ.

Монголын эстрад урлагт оруулсан хувь нэмрийг үнэллээ

Т.Ариунаа нь Монголын эстрад урлагийн түүхэнд өөрийн өвөрмөц дуу хоолой, авьяас чадвараараа олон үеийн сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн уран бүтээлүүдийг туурвиж ирсэн уран бүтээлч юм.

Тэрээр эх оронч үзэл санаа, үндэсний эв нэгдэл, монгол аялгуу, ахуй сэтгэлгээний онцлог, бахархлыг уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлж, хөгжмийн алтан сан хөмрөгт үнэт өв болон үлдэх олон бүтээл толилуулсан билээ.

Олон улс болон хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсийг онцолжээ

Мөн эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж, ирээдүй болсон хүүхдийн сайн сайхны төлөөх үзэл санааг хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлсэн байна.

Ийнхүү НҮБ-ын элч дууч асан, Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх