HIKU by Harper нэртэй шинэ брэнд энэ зун нээлтээ хийнэ
Виктория болон Дэвид Бекхэмийн ганц охин Харпер Бекхэм өөрийн гэсэн гоо сайхны брэндийг гаргахаар бэлтгэж байгаа талаар The Sun мэдээллээ. Тэрээр өсвөр насныханд зориулсан шинэ бүтээгдэхүүний шугамыг зах зээлд танилцуулах гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Харпер өнгөрсөн жил өөрийн брэндийн HIKU by Harper нэртэй барааны тэмдгийг албан ёсоор бүртгүүлсэн байна. Мөн саяхан тэр эцэг эхийн хамт брэндийнхээ анхны сурталчилгааны зураг авалтад оролцжээ.
“Ирээдүйн саятан” хэмээн нэрлэгдэж байна
Харперийн шинэ төсөл олон нийтийн анхаарлыг татаж, зарим хэвлэлүүд түүнийг аль хэдийн “ирээдүйн саятан”, мөн “Британийн Кайли Женнер” хэмээн нэрлэж эхэлжээ. Учир нь Кайли Женнер мөн залуу насандаа өөрийн Kylie Cosmetics брэндийг байгуулж, 18 насандаа бизнесээ эхлүүлэн, 21 настайдаа бараг тэрбумтан болсон юм.
Эх сурвалжийн хэлснээр: “Энэхүү төсөл нь зумер болон Альфа үеийн залуус руу чиглэсэн байх бөгөөд Өмнөд Солонгосын гоо сайхны салбараас санаа авсан гэж ярьж байна.”
Харпер аль хэдийн гоо сайхны ертөнцөд сонирхолтой
Харпер Бекхэм бага наснаасаа эхлэн загвар, гоо сайхны ертөнцтэй ойр өссөн. Түүний ээж Виктория Бекхэм өөрийн Victoria Beckham Beauty нэртэй гоо сайхны брэндийг амжилттай хөгжүүлж байгаа юм. Харпер сүүлийн үед өөрийгөө гоо сайхны блогер хэлбэрээр хөгжүүлэхийг оролдож байгаа бөгөөд Их Британид өсвөр насны охидын дунд аль хэдийн танигдсан нэгэн болжээ.
Эх сурвалж: “Тэр ээжийнхээ гоо сайхны салбарт хэрхэн амжилттай ажиллаж байгааг өөрийн нүдээр харсан. Мөн өөрийн үеийн олон охидын адил загвар, гоо сайханд маш их дуртай.”
Виктория Бекхэм охиноороо бахархаж байна
Виктория Бекхэм өмнө нь The Sun-д өгсөн ярилцлагадаа охиноо маш их авьяастай гэж онцолсон байна.
Тэрээр: “Харпер бол суут хүн. Тэр ирээдүйд гоо сайхны салбарын магнат болох эсвэл стендап комедиан болох байх.”
Бекхэмийн гэр бүлд бизнес эхлүүлсэн анхны хүүхэд биш
Харперийн шинэ брэнд энэ оны зуны сүүлээр албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Брэндийн HIKU нэр нь япон хэлний “татах”, “анхаарал татах” гэсэн утгатай үгнээс гаралтай. Бекхэмийн гэр бүлд өөрийн бизнес эхлүүлсэн анхны хүүхэд Харпер биш юм. Өмнө нь тэдний ууган хүү Бруклин Бекхэм өөрийн соусны брэндийг зах зээлд гаргаж байсан. Гэвч сүүлийн үед Бруклин болон түүний эхнэр Никола Пельтц нар гэр бүлийнхнээсээ холдсон гэх мэдээлэл гарч, гэр бүлийн харилцаанд зөрчил үүссэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
