Пүрэв, 10 сар 22, 2026
Нүүр хуудас K-dramaSon Ye-jin гэр бүлийн оройн зоогоо дэлгэв: “Бүгдээрээ хамт сууж идэх үед хамгийн аз жаргалтай”

Son Ye-jin гэр бүлийн оройн зоогоо дэлгэв: “Бүгдээрээ хамт сууж идэх үед хамгийн аз жаргалтай”

0 сэтгэгдэлүүд

Жүжигчин Son Ye-jin нөхөр Hyun Bin болон хүүтэйгээ өнгөрүүлж буй энгийн гэр бүлийн мөчөөсөө хуваалцаж, өөрийн гараар бэлтгэсэн хоолнуудаа сошиал хуудсандаа нийтэлжээ.

Тэр аравдугаар сарын 21-нд хэд хэдэн хоолны зураг оруулж:

“Сандарч яаран хоолоо хийчихээд, дараа нь бүгдээрээ хамт суугаад идэх тэр мөчид хамгийн аз жаргалтай байдаг”

хэмээн бичсэн байна.

Мөн:

“Та бүхэн ч гэсэн эрүүл, амттай зүйлс их идээрэй!”

гэж дагагчдадаа ерөөжээ.

Түүний нийтэлсэн зургуудад будаа, шарсан загас, махан хоол, төрөл бүрийн ногоо, навчит хачир зэрэг олон төрлийн гэрийн хоол багтсан байна.

Son Ye-jin өөрийн постдоо “Маргааш дахиад юу идэх вэ?”, “Цэс бодож байна” гэсэн утгатай хаштаг ч нэмсэн нь өдөр тутмын гэр бүлийн амьдралаа илүү энгийн байдлаар харуулжээ.

Son Ye-jin 2022 оны гуравдугаар сард жүжигчин Hyun Bin-тэй гэрлэсэн бөгөөд мөн оны арваннэгдүгээр сард хүүтэй болсон юм.

Түүнээс хойш хос гэр бүлийн амьдралаа харьцангуй хувийн хүрээнд хадгалж ирсэн ч Son Ye-jin хааяа гэрийн хоол, аялал, өдөр тутмын жижиг мөчүүдээсээ сошиалд хуваалцдаг.

Энэ удаагийн нийтлэлд ч тансаг арга хэмжээ бус, гэр бүлийнхэнтэйгээ хамт сууж хооллох жирийн мөчийг хамгийн аз жаргалтай үеийнхээ нэг гэж нэрлэсэн нь фэнүүдийн анхаарлыг татжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх