Нүүр хуудас Кино“Оддын гэгээ” цоо шинэ цуврал үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо

“Оддын гэгээ” цоо шинэ цуврал үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Tug” пикчерс болон “Skymedia”-гийн хамтын бүтээл болох “Оддын гэгээ” нэртэй 16 ангит романтик драм төрлийн шинэ цуврал удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Энэхүү цуврал нь таван найзын нөхөрлөл, хайр сэтгэл, хагацлын түүхийг өгүүлэх бөгөөд цаг хугацаа хүний амьдралд өөрчлөлт авчирдаг ч хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд мартагдашгүй дурсамж болон үлддэгийг харуулах аж.

Үзэгчид “Оддын гэгээ” цувралыг дөрөвдүгээр сарын 27-ноос “Skymedia”, “GoPlus” платформын видео сангаас хүлээн авч үзэх боломжтой. Мөн тавдугаар сарын 4-нөөс эхлэн даваа, мягмар гараг бүр “Боловсрол” телевизээр тогтмол гаргахаар төлөвлөжээ.

“Оддын гэгээ” цоо шинэ цуврал үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх