Нүүр хуудас Фешн ба стильХэйли Бибер “Rhode” брэндээ нэг тэрбум ам.доллараар зарж, гоо сайхны ертөнцөд шинэ шат ахина

Хэйли Бибер “Rhode” брэндээ нэг тэрбум ам.доллараар зарж, гоо сайхны ертөнцөд шинэ шат ахина

нийтлэгч afoot1428
1 comment

Поп од Жастин Биберийн эхнэр, загварын ертөнцийн нөлөө бүхий төлөөлөгч Хэйли Бибер өөрийн гоо сайхны “Rhode” брэндээ “e.l.f. Beauty” компанид нэг тэрбум ам.доллараар худалдахаар тохиролцжээ. 2022 онд нөхрийн хамт үүсгэн байгуулсан уг брэнд нь Хэйлигийн дунд нэрийг зүүсэн бөгөөд түүний карьерын нэгэн том амжилтад тооцогдож байна.

“Rhode” брэнд цахим орчин, ялангуяа “TikTok”-ийн хэрэглэгчдийн дунд хурдацтай тархаж, нэр хүнд нь огцом өссөн. 2024 оны гуравдугаар сараас хойших нэг жилийн хугацаанд тус брэнд 200 сая ам.долларын борлуулалтын орлого олж, АНУ болон Их Британийн “Sephora” дэлгүүрийн сүлжээнд нэвтрэхээр ажиллаж байсан нь түүний амжилтыг улам бататгасан.

“e.l.f. Beauty” компани энэхүү худалдан авалтын 800 сая ам.долларыг бэлэн мөнгө болон хувьцаа хэлбэрээр төлөхөөр болсон бол үлдсэн 200 сая ам.долларыг ирээдүйн орлогоос төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байна. Харин Хэйли Бибер өөрөө “Rhode” компанийн ахлах бүтээлч даргаар үлдэх бөгөөд энэ хэлцэл нь брэндийн дараагийн шинэ үе шатыг эхлүүлэх хэмээн өөрийн цахим хуудсандаа онцолсон байна.

Талууд 2025 оны сүүлчээр уг гэрээг албан ёсоор эцэслэн байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү гэрээ нь Хэйли Биберийг зөвхөн загварын салбарын одоор хязгаарлагдахгүй, бизнесийн салбарт ч мөн хүчтэй тоглогч болохыг баталж байна.

You may also like

1 comment

Фарис 30 мая, 2025 - 12:29

Цаашид брэнд юу болох бол гэж би гайхаж байна. Хейли юу хийж байгаагаа мэддэг бололтой

Хариулах

Сэтгэгдэл үлдээх