Монгол Улсын Төрийн шагналт, эрх чөлөөний нэрт дууч, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Оюухай-2026” яруу найргийн наадам Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт (УДБЭТ) амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадмын хоёрдугаар шатанд тунаж үлдсэн шилдэг 25 найрагч уран бүтээлээ олны хүртээл болгож, авьяас билэг, дуу хоолойгоороо өрсөлдсөн байна.
Ерөнхий сайдын мэндчилгээ ба оюун санааны эрх чөлөө
Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлсэн юм. Тэрбээр Р.Чойномын түүхэн өв сан, үйл хэргийг түгээн дэлгэрүүлж, түүний дахин давтагдашгүй авьяас билгийг шинэ үеийнхэнд таниулан сурталчилж буй холбогдох хүмүүст талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ:
“Ринчиний Чойномын өв сан, үйл хэргийг түгээн дэлгэрүүлж, авьяас билгийг нь шинэ үеийнхэнд таниулан сурталчилж байгаа “Өд” сангийн тэргүүн, Хэл бичгийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ганболд танд талархал илэрхийлье. Бидэнд өнөөдөр оюун санааны эрх чөлөө, үнэний дуу хоолой, эрх чөлөөний дууч улам бүр хэрэгтэй байна” хэмээн онцгойлон тэмдэглэлээ.
“Оюухай-2026” наадмын шилдэг найрагчид
Шүүгчдийн бүрэлдэхүүн болон үзэгчдийг уран шүлгээрээ байлдан дагуулж, тус наадмын шагналын тавцанд гарсан яруу найрагчдыг танилцуулж байна.
- Тэргүүн байр /Их алтан цом/: Б.Алтанхуяг
- Дэд байр: залуу яруу найрагч Б.Энэрэл
- Гутгаар байр: Л.Торой
- Дөтгөөр байр: залуу яруу найрагч П.Намуун
- Тавдугаар байр: яруу найрагч Э.Гантулга
Үгэн дуурьсах урлагийн гайхамшгийг мэдрүүлж, Р.Чойномын гэгээн дурсгалыг хүндэтгэсэн тус наадам ийнхүү шилдгүүдээ тодруулснаар өндөрлөлөө.