Нүүр хуудас K-popJennie-ийн хязгаарлагдмал LOL Surprise! хүүхэлдэй худалдаанд гармагцаа дуусжээ

Jennie-ийн хязгаарлагдмал LOL Surprise! хүүхэлдэй худалдаанд гармагцаа дуусжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BLACKPINK-ийн Jennie-ийн төрхөөс санаа авсан хязгаарлагдмал хувилбарын LOL Surprise! хүүхэлдэй эцэст нь худалдаанд гарлаа. Тэрээр тус хүүхэлдэйн брэндтэй хамтарсан анхны дэлхийн хэмжээний уран бүтээлч болж байгаа нь фэнүүдийн анхаарлыг ихээр татаж байна.

LOL Surprise! 10 жилийн ойгоороо шинэ цуглуулгаа танилцуулав

Долдугаар сарын 7-нд L.O.L. Surprise! брэнд 10 жилийн ойдоо зориулан Music Festival Headliners нэртэй шинэ цуглуулгаа танилцуулжээ.

Энэхүү цуглуулгад Jennie-ийн анхны O.M.G. fashion doll болон түүний хамгийн танигдсан дүр төрхүүдээс санаа авсан жижиг Tots collectible хүүхэлдэйнүүд багтсан байна.

“Ruby” цомог болон Coachella тайзнаас санаа авчээ

Jennie-ийн O.M.G. хүүхэлдэй нь нарийн хийц, өндөр чанартай деталуудаар бүтээгдсэн бөгөөд түүний solo album “Ruby”-ийн өнгө төрхөөс санаа авсан хувцастай гарчээ.

Харин жижиг Tots хувилбаруудын нэг нь Jennie-ийн Coachella дахь solo performance-ийн дүр төрхөөс сэдэвлэсэн хувцастай байна.

Хоёр төрлийн хүүхэлдэй surprise capsule хэлбэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд дотроо mini-poster болон collectible keychain-тэй аж.

Брэнд Jennie-г “анхны global artist” гэж онцлов

LOL Surprise! брэнд шинэ цуглуулгынхаа талаар “LOL Surprise! Music Festival headliners-д нэгдсэн анхны global artist-ийг танилцуулж байна. Album-оос main stage хүртэл түүний OMG doll болон Tots нь Jennie-ийн хамгийн iconic look-уудыг харуулж байна” гэж мэдэгдсэн байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Jennie-ийн загвар, тайзны төрх, solo уран бүтээлийн өнгө аясыг нэг дор нэгтгэсэн онцгой төсөл болжээ.

The Maga Shop дээр нэг цагийн дотор sold out болов

Jennie-ийн хязгаарлагдмал LOL Surprise! хүүхэлдэйнүүд анхны худалдаа эхэлсний дараа The Maga Shop дээр ердөө нэг цагийн дотор зарагдаж дууссан байна.

Фэнүүдийн эрэлт өндөр байсан тул брэндийн зүгээс шинэ restock бэлтгэхээр яаралтай ажиллаж байгаа гэдгээ мэдэгджээ.

Jennie-ийн нөлөө дахин батлагдав

Энэхүү хүүхэлдэйн цуглуулга нь Jennie-ийн зөвхөн K-pop тайзнаас гадна fashion, collectible, pop culture-ийн ертөнцөд үзүүлж буй нөлөөг дахин харууллаа.

BLACKPINK-ийн гишүүний solo image, тайзны styling, “Ruby” цомгийн концепц нь дэлхийн алдарт тоглоомын брэндийн тусгай цуглуулгад багтсан нь фэнүүдийн хувьд онцгой үйл явдал болж байна.

Jennie-ийн хязгаарлагдмал LOL Surprise! хүүхэлдэй худалдаанд гармагцаа дуусжээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх