2025 оны зургаадугаар сарын 11-нд тохиох Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Монгол Улсад бүх нийтийн амралтын өдөр байх бөгөөд энэ өдөр орон даяар олон нийтийн хурал ном, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг энэ өдөр нь Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал давхацдаг гэдгээрээ онцлог юм.
Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн хүрээнд жил бүрийн энэ өдөр амралттай байх зохицуулалттай бөгөөд 2025 онд ч мөн адил бүх нийтээр амарна.
Энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэж буй тус өдрийг сэтгэлийн хөгжил, эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, өв соёлоо дээдлэх өдөр болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна. Нийслэлийн төв талбайд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, “Эзэн сан” өргөх ёслолоос гадна урлаг, соёлын олон арга хэмжээ болох бөгөөд “Баярын жагсаал, бясалгал” зэрэг хөтөлбөрүүд олон нийтийг хамарна.
Бурхан шашинтны наадам хэмээн нэрлэгддэг энэхүү өдрийг анх 2013 оноос эхлэн уламжлал болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд Гандантэгчэнлин хийдэд төвлөрсөн ёслолоос гадна хийдийг тойрон гороолох, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн сүм хийдүүд, төрийн бус болон сайн дурын байгууллагууд, иргэдийн оролцоотойгоор уг өдрийг өргөн хүрээнд тэмдэглэсээр ирсэн.



1 comment
Сүнслэг өсөлт, эв нэгдлийг, ялангуяа соёлын арга хэмжээг бүх нийтээр тэмдэглэх өдөр байдаг нь үнэхээр сайхан хэрэг юм