Мягмар, 10 сар 6, 2026
Нүүр хуудас Уран сайханТ.Ананда “Шинэ цагийн малчин” реалити шоунд шинэ дүрээр оролцоно

Т.Ананда “Шинэ цагийн малчин” реалити шоунд шинэ дүрээр оролцоно

0 сэтгэгдэлүүд

“Шинэ мэдлэг, шинэ хандлага, шинэ ирээдүй” уриатай “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн панелистаар контент бүтээгч Т.Ананда оролцохоор болжээ.

Т.Ананда нь “Солонгон ааштын увидас” цахим хуудсаараа дамжуулан өдөр тутмын амьдралын энгийн агшнуудыг өөрийн өвөрмөц хэв маяг, өнгө төрхөөр үзэгчдэд хүргэдэг контент бүтээгч юм.

Түүний хөтөлдөг “Солонгон ааштын увидас” хуудас нь зөвхөн ахуй амьдралын контентоор хязгаарлагдахгүй, монгол хоолны соёл, үндэсний өв уламжлал, ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг байна.

Ийнхүү Т.Ананда “Шинэ цагийн малчин” реалити шоуны панелистаар ажиллаж, нэвтрүүлгийн үйл явдал, оролцогчдын даалгавар болон малчин ахуйтай холбоотой сэдвүүдийг өөрийн өнцгөөс хүргэхээр болжээ.

“Шинэ цагийн малчин” реалити шоу аравдугаар сарын 4-нөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гарагт NTV болон “Малчин” телевизээр үзэгчдийн хүртээл болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх