Нүүр хуудас Кино“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” тун удахгүй зөвхөн Skymedia-д гарна

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” тун удахгүй зөвхөн Skymedia-д гарна

0 сэтгэгдэлүүд

“Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Тамирын шинэ түүхэн бүтээл “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны кино өнгөрсөн гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болсон билээ.

Монголын тусгаар тогтнол ямар үнэ цэн, тэмцэл, тэсвэр хатуужлын үр дүнд бий болсныг өгүүлдэг уг бүтээл тун удахгүй зөвхөн Skymedia платформд байршихаар болжээ.

Киноны нэрнээс эхлээд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг онцолж, Монголын түүхийн чухал үеийг уран сайхны хэлээр үзэгчдэд хүргэхийг зорьсон байна.

Олны танил жүжигчид гол дүрүүдэд тогложээ

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киноны гол дүрүүдэд Б.Тамир, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Ардын жүжигчин С.Сарантуяа, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд нар тоглосон байна.

Мөн Б.Одончимэг, А.Ганчимэг, Э.Тодгэрэл зэрэг жүжигчид бүтээлийн чухал дүрүүдийг бүтээжээ.

Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг өгүүлнэ

Кинонд Монгол орон хоёр зуу орчим жилийн турш харь гүрний эрхшээлд байж, улс үндэстнээрээ оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болсон хүнд цаг үед ноёд, удирдагчдын ухаан, тэвчээр, эр зоригийн хүчээр тусгаар тогтнолоо хэрхэн сэргээн тогтоосныг өгүүлдэг.

Түүхэн үйл явдлыг уран сайхны шийдлээр харуулсан энэхүү бүтээл үзэгчдэд өнөөгийн тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсоныг сануулахыг зорьжээ.

Ийнхүү кино театруудаар үзэгчдийн хүртээл болсон “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” тун удахгүй Skymedia-гаар дамжин дахин үзэгчдэд хүрэхээр болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх