Мягмар, 10 сар 6, 2026
Нүүр хуудас Үйл явдал ба зарEnerel, Gangaa, ThunderZ, Vandebo нар нэг тайзан дээр нэгдэнэ

Enerel, Gangaa, ThunderZ, Vandebo нар нэг тайзан дээр нэгдэнэ

0 сэтгэгдэлүүд

Монголын орчин үеийн хөгжмийн тайзнаа өөр өөрийн өнгө төрх, хит бүтээлүүдээрээ үзэгчдийн анхаарлыг татаж буй дөрвөн уран бүтээлчийг нэг дор цуглуулах шинэ концертын төсөл эхэлж байна.

“SPECIAL CONCERT” нэртэй энэхүү төслийн анхны тоглолт “SPECIAL CONCERT 2026” нэрийн дор 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд Steppe Arena-д зохион байгуулагдах бөгөөд Enerel, Gangaa, ThunderZ, Vandebo нар нэг тайзан дээр тоглохоор болжээ.

Дөрвөн уран бүтээлчийг нэг үдэш үзэх боломж

Энэ зун эдгээр дөрвөн уран бүтээлч тус тусын бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулж, өөр өөрийн хөгжмийн хэв маяг, тайзны шийдэл болон хит дуунуудаараа үзэгчидтэйгээ уулзсан юм.

Харин тэдний тоглолтыг үзэж амжаагүй хүмүүс болон дахин тайзан дээр харахыг хүссэн фэнүүдэд зориулж “SPECIAL CONCERT 2026” дөрвөн уран бүтээлчийг нэг орой нэг тайзан дээр үзэх боломж бүрдүүлж байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр тоглолтод артист бүр өөрийн онцлох бүтээлүүдээ хүргэхээс гадна тусгай хамтралууд ч багтах төлөвтэй байна.

“SPECIAL CONCERT” нэг удаагийн төсөл биш

Шинэ төслийн гол санаа нь тухайн цаг үед олны анхаарлыг хамгийн их татаж буй, үзэгчдийн хүлээлт өндөртэй уран бүтээлчдийг нэг тайзан дээр нэгтгэхэд оршиж байна.

Ингэхдээ артист бүрийн өөрийн хэв маяг, хит бүтээлүүд, тайзны онцлог болон хамтарсан үзүүлбэрүүдийг нэгэн цогц тоглолтоор үзэгчдэд хүргэх зорилготой аж.

Тиймээс “SPECIAL CONCERT 2026” нь зөвхөн нэг тоглолт бус, цаашид үргэлжлэх концертын шинэ цувралын эхлэл болох юм.

Тоглолтын мэдээлэл

“SPECIAL CONCERT 2026” тоглолт 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд Steppe Arena-д болно.

Тайзнаа Enerel, Gangaa, ThunderZ, Vandebo нар гарах бөгөөд тасалбарыг EventX-ээр худалдаалж байна.

Тасалбар: https://www.eventx.mn/event/1905

Мөн хямдралтай эхний ээлжийн тасалбар ердөө 1,000 ширхэгээр хязгаарлагдан худалдаанд гарах аж.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар EventX ажиллаж байна.

Ийнхүү тус тусын тоглолтоороо үзэгчдийг байлдан дагуулсан дөрвөн уран бүтээлч нэг орой, нэг тайзан дээр нэгдэж, “SPECIAL CONCERT 2026”-ыг энэ намрын хамгийн их хүлээлттэй хөгжмийн үдшүүдийн нэг болгохоор бэлтгэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх