Солонгосын жүжигчин, дуучин Choi Siwon Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирсэн тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр Монголыг өмнө нь очихыг хүсдэг газруудынхаа нэг гэж онцолж байсан бөгөөд энэ удаа хүслээ биелүүлэн Монголд ирсэн байна.
Choi Siwon мөн МИАТ-ийн онгоцоор зорчиж буй зургаа нийтэлж, аяллынхаа талаар фэнүүдтэйгээ хуваалцжээ.
Тэр зурагтайгаа хамт:
“Монголд анх удаа!”
хэмээн бичсэн байна.
Ийнхүү олон улсын уран бүтээлч Choi Siwon Монголд хийж буй анхны айлчлалаа цахим хуудсаараа зарласан нь түүнийг дагадаг Монголын фэнүүдийн анхаарлыг татжээ.
Эх сурвалж:tac.mn