Рэппер Dok2 найз бүсгүй Lee Hi-д хандсан халамжтай сэтгэгдлээрээ дахин анхаарлын төвд оржээ.
Lee Hi аравдугаар сарын 3-нд өөрийн цахим хуудсаар дамжуулан Сөүлийн Hapjeong дүүрэгт болсон бие даасан тоглолтынхоо дараах зургуудыг нийтэлсэн байна.
Тэр:
“Өнөөдөр үнэхээр аз жаргалтай өдөр байлаа. Танхимыг дүүргэж, надад ийм сайхан хариу бэлэглэсэн та бүхэнд баярлалаа”
хэмээн бичжээ.
Нийтэлсэн зургууд дээр Lee Hi тайзны тод будалттай, инээмсэглэсэн байдалтай харагдсан байна. Түүний хүзүү дагуу зурсан цэцгэн будалт онцгой төрх бүрдүүлж, тоглолтоо амжилттай дуусгасны дараах сэтгэл хангалуун байдал нь ч анзаарагджээ.
Мөн тайзан дээр дуулж буй мөчүүд, тоглолтын завсарлагаар будалтаа засаж байгаа зураг ч багтсан байна.
Фэнүүд нь “Хамгийн шилдэг нь байлаа”, “Үнэхээр үзэсгэлэнтэй”, “Үргэлж дэмжинэ”, “Өнөөдөр үнэхээр сайхан байлаа”, “Удахгүй дахин уулзмаар байна” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.
Харин Dok2:
“Хайрт минь, чи үнэхээр их хичээлээ”
гэж бичиж, Lee Hi-г ил тод дэмжсэн байна.
Хос хоёр гуравдугаар сард харилцаагаа олон нийтэд ил болгосон
Dok2 болон Lee Hi нар энэ оны гуравдугаар сард үерхэж байгаагаа олон нийтэд бараг албан ёсоор зарласан юм.
Тухайн үед Lee Hi өөрийн цахим хуудсанд Dok2-той хамт инээмсэглэн авахуулсан зургаа нийтэлж:
“Миний цорын ганц DOK2 болон 808HI, төрсөн өдрийн мэнд!”
гэж бичжээ.
Мөн англи хэлээр “Урт аялал байлаа, эцэст нь энэ өдөр ирлээ. Энэ бол зөвхөн бидний баяр. Хөгжмөө асаагаад, бидний эхлэлийг хамтдаа тэмдэглэе” гэсэн утгатай мессеж үлдээсэн байна.
Тэр нийтлэлдээ Dok2-г “миний эр хүн” гэж тодорхойлсноор тэдний харилцаа ил тод болсон гэж үзэгдсэн юм.
Улаанбаатарын тайзан дээрх мөч гэрлэх тухай цуурхал хүртэл төрүүлжээ
Түүнээс хойш хосууд олон нийтээс харилцаагаа нуухаа больж, бие биедээ хайр халамжаа илэрхийлсээр иржээ.
Өнгөрсөн сард тэд Монголын Улаанбаатар хотод болсон “Super Concert: Special” тоглолтын тайзнаа хамт гарсан байна.
Тухайн тоглолтын үеэр Dok2 Lee Hi-г:
“My Lady”
хэмээн танилцуулжээ.
Тэр Lee Hi-г дуулж байх хугацаанд мөрөн дээр нь гараа тавих, гараас нь барих зэрэг дотно үйлдэл гаргасан байна.
Хамгийн их анхаарал татсан мөч нь Dok2 Lee Hi-гийн өмнө нэг өвдөг дээрээ сөхрөн сууж, серенада дуулсан явдал байжээ. Энэ дүр зураг гэрлэх санал тавьж байгаа мэт харагдсан тул цахим орчинд хосыг хуримлах гэж байгаа тухай таамаг хүртэл гарсан байна.
Гэхдээ эх сурвалжид дурдсанаар тэд гэрлэлтээ албан ёсоор зарлаагүй бөгөөд уг таамаг нь зөвхөн тайзан дээрх үзүүлбэрээс үүдсэн юм.
Тэд анх 2016 онд хөгжмөөр холбогджээ
Dok2 болон Lee Hi нарын танилцсан түүх 2016 оноос эхэлдэг.
Тэд MBC-ийн “Infinite Challenge” нэвтрүүлгийн түүхэн хип-хоп төсөл дээр анх хамтран ажилласан байна. Тухайн үед Yoo Jae Suk болон Dok2 нарын хамтарсан дуунд Lee Hi фийчиринг хийснээр хоёр уран бүтээлч анх нэг тайзан дээр ажиллажээ.
Dok2 1990 онд, Lee Hi 1996 онд төрсөн бөгөөд тэд зургаан насны зөрүүтэй.
Ийнхүү олон жилийн өмнө уран бүтээлээр холбогдож байсан хоёр уран бүтээлч энэ онд харилцаагаа ил болгосноосоо хойш сошиал болон тайзан дээр бие биедээ хайр халамжаа илэрхийлсээр байна.