Пүрэв, 10 сар 22, 2026
Нүүр хуудас Уран сайханС.Жавхлантай хамтран дуулсан Т.Баярхишиг хэн бэ: “Шинэ гэргий” гэх ярианы цаадах үнэн

С.Жавхлантай хамтран дуулсан Т.Баярхишиг хэн бэ: “Шинэ гэргий” гэх ярианы цаадах үнэн

0 сэтгэгдэлүүд

Ардын жүжигчин С.Жавхлан залуу уран бүтээлч Т.Баярхишигтэй хамтран “Гэрлэж амжаагүй явна” киноны дууг шинэчлэн дуулж, бүтээлээ цахим орчинд цацжээ. Дуу нийтлэгдээд 24 цаг ч болоогүй байхад олны анхаарлыг татаж, хандалт өндөртэй бүтээлүүдийн нэг болоод байна.

Олны танил, туршлагатай уран бүтээлчтэй хамтран дуулах боломж залуу дуучин бүрт тэр бүр тохиодоггүй. Тиймээс С.Жавхлантай хамтарсан нь Т.Баярхишигийн нэрийг олон нийтийн анхаарлын төвд оруулжээ.

Харин хамтын бүтээл цацагдсаны дараа сошиал орчинд Т.Баярхишигийг С.Жавхлангийн “шинэ гэргий” байж магадгүй гэх сэтгэгдэл, таамаг олноор гарсан байна. Гэвч Т.Баярхишиг өнгөрсөн наймдугаар сард өөрийн цахим хуудсаар дамжуулан тэднийг багш, шавийн харилцаатай гэдгээ илэрхийлж байжээ.

Түүнчлэн уг дууг хамтран дуулах саналыг Т.Баярхишиг өөрөө С.Жавхланд тавьсан аж.

Тэр тухайн үедээ:

“Жавхаа ахтайгаа нэг сайхан дууг хамтраад дуулах саналыг давхар уламжиллаа. Монгол түмний уухайн түрлэг мэднэ ээ гэж байна шүү !!!!

Хамтын уран бүтээлээ хийчихмээр л байна. Намайг дэмжээд Жавхаа ахад хүртэл нь Лайк, шэйр таг, хийгээд , comment үлдээгээд уухайлаад өгөөрэй найзуудаа”

хэмээн цахим хуудастаа бичиж байжээ.

Түүний хэдэн сарын өмнө тавьсан хүсэлт ийнхүү бодит ажил болж, С.Жавхлантай хамтарсан уран бүтээл нь үзэгч, сонсогчдод хүрээд байна.

Т.Баярхишиг өмнө нь ч олны анхаарлыг татаж байжээ

Т.Баярхишигийн нэр 2024 онд мөн олны анхааралд орж байсан. Тэр МУГЖ Д.Энхзулын дуулсан “Хүлээсэн учрал” бүтээлийг зөвшөөрөлгүй дуулсан гэх асуудалд холбогдож байв.

Тухайн үед МУГЖ Д.Энхзул:

“Миний дууг дуулах зоригтой хүн байхгүй. Тоглолтыг нь очиж самарна”

хэмээн цахим хуудастаа нийтэлж байсан юм.

Гэвч уг асуудал удалгүй намжиж, цаашид томоохон маргаан болж үргэлжлээгүй байна.

Т.Баярхишиг СУИС-ийг 2018 онд уртын дууны мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 25-нд анхны бие даасан “Хэрвээ би” тоглолтоо хийжээ.

Тэр Монгол аялгуу, ардын дуу болон богинын дуунд илүү сонирхолтой учраас энэ чиглэлийг сонгосон тухайгаа өмнө нь ярьж байсан байна.

Т.Баярхишиг “Адуучин”, “Гэргий чинь болъё”, “Ганган хул”, “Хэрвээ би”, “Зүрхний хайрт”, “Анхны хайр”, “Цэцэг шиг хайр”, “Зүрхний санаашрал” зэрэг ардын болон зохиолын дуунуудыг орчин үеийн болон этник өнгө аястайгаар дуулж, сонсогчдод хүргэдэг уран бүтээлч юм.

Ийнхүү С.Жавхлантай хамтарсан шинэ бүтээл нь Т.Баярхишигийн нэрийг дахин олны анхааралд оруулж, түүний цаашдын уран бүтээлд сонирхол нэмэгдүүлээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх