Лхагва, 11 сар 4, 2026
Нүүр хуудас Үйл явдал ба зарThe MongolZ FURIA-г буулган авч, 1.2 сая ам.долларын тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

The MongolZ FURIA-г буулган авч, 1.2 сая ам.долларын тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

0 сэтгэгдэлүүд

Counter-Strike 2-ын дэлхийн томоохон тэмцээнүүдийн нэг Intel Extreme Masters Beijing 2026 БНХАУ-ын Бээжин хотод үргэлжилж байна. Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд хэсгийн шатны тоглолтууд өндөрлөжээ.

Монголын The MongolZ баг А хэсэгт гурван тоглолт дараалан ялж, нэг ч хожигдолгүйгээр тэмцээний шөвгийн дөрөвт шууд шалгарлаа.

Legacy, HEROIC, FURIA-г дараалан хожив

The MongolZ хэсгийн эхний тоглолтдоо Бразилын Legacy-г буулган авсан бол дараагийн тоглолтод Шведийн HEROIC-ийг ялсан юм.

Харин шөвгийн дөрөвт шууд шалгарахын төлөө болсон шийдвэрлэх тоглолтод Бразилын FURIA-тай учраа таарч, дэлхийн чансааны тэргүүлэх багуудын нэгийг хожсоноор хэсгээ тэргүүлэн дуусгажээ.

Ингэснээр The MongolZ IEM Beijing 2026-ийн хамгийн шилдэг дөрвөн багийн нэг болж, плей-оффын дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан байна.

The MongolZ-ийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байна.

VRS чансаанд есдүгээр байр руу ахижээ

FURIA-г ялсан тоглолтын дараа The MongolZ VRS чансаанд есдүгээр байрт бичигдэх болсон байна.

Шөвгийн дөрвийн тоглолтууд энэ Бямба гарагаас эхлэх бөгөөд Монголын баг тэмцээний аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ.

Мөн IEM Beijing 2026-д өндөр амжилт үзүүлбэл The MongolZ 2027 оны хоёрдугаар сард зохион байгуулагдах томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох боломжоо нэмэгдүүлэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх