Орчин үеийн рок урсгалаар уран бүтээл туурвидаг “Blindfold” хамтлаг анх удаа Зүүн Өмнөд Азийн нэр хүндтэй хөгжмийн наадам болох “AXEAN Music Showcase”-д оролцохоор албан ёсоор уригдлаа. Энэхүү фестиваль нь жил бүр дэлхийн 30 гаруй улс орны 200 гаруй уран бүтээлч, 240 төлөөлөгчийг нэг дор цуглуулдгаараа салбарын томоохон арга хэмжээнд тооцогддог.
Энэ удаагийн фестиваль есдүгээр сард Индонезийн Бали арал дээр болох бөгөөд 40 гаруй хамтлаг, уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ.
Монголын хамтлаг уригдсан нь тус улсын хөгжмийн урсгалыг олон улсад сурталчлах томоохон боломж болж байгаа юм. Учир нь “AXEAN” фестиваль нь зөвхөн уран бүтээлчдийг танилцуулахад чиглээгүй бөгөөд хөгжмийн продюсер, агентлагууд, салбарын гол тоглогчид ч оролцож, шинэ хамтын ажиллагааны эхлэлийг тавьдаг гэдгээрээ онцлог.
Blindfold хамтлаг энэхүү боломжийг ашиглахын тулд санхүүжилт босгож байгаа бөгөөд уг сан нь хамтлагийн гадаад нислэг, техник хэрэгсэл, маркетинг болон баримтат кино хийх зэрэг зардлыг хамарч байгаа юм.
Хэрхэн дэмжих вэ?
Blindfold хамтлагийг дэмжихийг хүсвэл та Монголын анхны хамтын санхүүжилтийн платформ болох Fundea-д зочилж, төслийн хуудсаар дамжуулан хандив өгөх боломжтой. Fundea нь нийт төсөл, хандивлагчийн нэр болон дүнг ил тод харуулдгаараа итгэл төрүүлдэг.
Яагаад Fundea-г сонгох ёстой вэ?
Ихэнх уран бүтээлчид болон гарааны бизнесүүд санхүүжилт босгохдоо:
- банк болон банк бус байгууллагаас өндөр хүүтэй, барьцаатай зээл авах,
- эсвэл хөрөнгө оруулагч хайх
гэсэн хоёр сонголттой тулгардаг. Харин Fundea нь эдгээр хүндрэлүүдийг шийдэх зорилгоор байгуулагдсан бөгөөд төсөл, стартапууд санаагаа танилцуулж, олон нийтийн дэмжлэг авч санхүүжилт босгох боломжийг олгодог.
Fundea платформ дээр дараах гурван төрлийн хамтын санхүүжилтийн загвар хэрэгждэг:
- хандивын хэлбэр
- урамшууллын хэлбэр
- хувьцаа хэлбэрийн хөрөнгө оруулалт
Дэмжигчдэд зориулсан урамшуулал
Blindfold хамтлагийн төслийг дэмжсэн хүмүүст дараах урамшууллыг санал болгож байна:
- Хандивын дүнгээс хамааран нэрээ AXEAN фестивалийн аяллын баримтат бичлэгт багтаах боломж
- Хамтлагийн нэрийн зүүлт, подволк, дурсгалын зүйлс
- Тоглолтын тасалбар, пянз зэрэг ховор цуглуулгын эзэн болох боломж
Энэхүү фестивальд оролцох нь зөвхөн нэг хамтлагийн амжилт бус, Монголын хөгжмийн салбарын олон улсын тавцанд хөл тавих нэг чухал алхам гэж хэлж болно.
2 комментария
Хөөх, Монголын рок олон улсын тавцанд жинхэнэ бахархал!
Монголын орчин үеийн хөгжим хэрхэн хил хязгаарыг эвдэж байгааг харахад сайхан байна