2025 оны зургадугаар сарын 23-наас долоодугаар сарын 7-ны хооронд “Arirang TV”-ээс олон улсын к-поп сонирхогчдын дунд явуулсан санал асуулгын дүн өчигдөр /2025.07.08/ танилцуулагдлаа. “Таны хамгийн дуртай к-поп од хэн бэ?” гэсэн асуулгад дэлхийн 94 орны нийт 601 хүн оролцсон бөгөөд Jungkook болон IU нар эрэгтэй, эмэгтэй оддын ангилалд тус тус тэргүүлжээ.
Хамгийн алдартай эрэгтэй одууд:
- Jungkook (BTS) – 12.7%
- Jimin (BTS) – 11.1%
- RM (BTS) – 6.9%
- V (BTS) – 6.5%
- J-Hope (BTS) – 6.0%
- Taemin (SHINee) – 4.9%
- Jin (BTS) – 3.7%
BTS хамтлагийн гишүүд санал асуулгын эхний байруудыг хамарсан нь тус хамтлагийн олон улсад хэр зэрэг нөлөө бүхий байгааг дахин баталлаа.
Хамгийн алдартай эмэгтэй одууд:
- IU – 17.0%
- Rosé (BLACKPINK) – 11.3%
- Jennie (BLACKPINK) – 10.6%
- Lisa (BLACKPINK) – 10.6%
- Karina (aespa) – 5.5%
- Jisoo (BLACKPINK) – 5.1%
IU итгэл төгс тэргүүлсэн бол BLACKPINK хамтлагийн гишүүд нийлсэн дүнгээр үргэлжлүүлэн дараалжээ.
Солонгос контентыг хаана хамгийн их үздэг вэ?
- YouTube – 55.1%
- Нийгмийн сүлжээ (Facebook, Instagram гэх мэт) – 14.4%
- Netflix, Disney+ зэрэг стриминг платформууд – 12.1%
- TikTok, YouTube Shorts зэрэг богино бичлэгийн платформууд – 7.7%
- Телевиз – 6.7%
- Бусад – 4.0%
Ийнхүү YouTube платформ нь к-поп, солонгос контентыг үзэгчдэд хүргэх гол сувгаар батлагдлаа.
Санал асуулгад хамгийн идэвхтэй оролцсон орнууд:
- АНУ – 17.6%
- Филиппин – 6.9%
- Япон – 6.9%
- Өмнөд Солонгос – 5.1%
- Энэтхэг, Их Британи – тус бүр 4.7%
- Хятад – 4.5%
- Малайз – 3.7%
- Индонез – 3.6%
- Канад, Вьетнам – тус бүр 3.4%
- Тайланд – 3.0%
Түүнчлэн Франц, Герман, Мексик, Бразил, Испани, Бангладеш, Аргентин, Нидерланд, Сингапур, Оман, Бутан, Тунис, Итали зэрэг орнуудаас мөн санал иржээ.